Сүнсний үр жимс Загвар

The Fruit Of The Spirit

6-с 6 дахь өдөр

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал

Ариун Сүнс бол тэвчээртэй, хайрлагч бас эелдэг. Тэвчээргүй байдал, үзэн ядалт, бүдүүлэг байдал бол махан биеийн маань хэл яриа байдаг. Бурханы Ариун Сүнсэнд бууж өгсөн амьдралын дагалдах бүтээгдэхүүн нь үр жимс байх болно. Гэвч үр жимсэн дээр төвлөрөх бид дуудагдаагүй; бид Бурханб Ариун Сүнсэнд төвлөрөхөд дуудагдсан хүмүүс. 

Энгийн биш байна гэж үү?

Ихэнхдээ бид өөрсдөөсөө өсөлтийг олж харалгүйгээр, "Би зүгээр л тэвчээргүй хүн,"эсвэл"Зарим хүмүүстэй би үнэхээр нийцтэй байж чаддаггүй." зэрэг зүйлсийг хэлдэг. Үгүй дээ, үнэн хэрэгтээ бид ийм хандлагатай байх үедээ бид зүгээр л махан биеийн дотор алхахыг сонгож байдаг. Хүн болохынхоо хувьд бид Ариун Сүнсний үр жимсээс огт эсрэг аж. 

Бурханыг эрж хайн Түүний үр жимсийг гаргах тал дээр өсөлт гаргахад минь туслаач хэмээн Түүнээс гуйх нь махан биеэсээ татгалзан үүний оронд сүнсээ хооллохыг сонгож байгаа учраас хэцүү байх болно. Бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгох боломжийг Ариун Сүнсэнд олгохуйц нөхцөл байдалд биднийг оруулахыг гуйхаас бид эхлэх болно. Пастор Рик Варрен, "Асуудал бүр зан чанарыг барьж босгох боломж."гэж хэлжээ. Махан биеэсээ хүсэх зүйлийг хорих нь тийм ч амар биш. Учир нь…

Махан бие минь хариугаа авахыг хүсдэг бол хайрлах ба эелдэг байдлыг үзүүлэхэд Ариун сүнс биднийг дууддаг.
Махан бие минь гэмт бодлуудыг бодохыг хүсдэг бол өөрөө өөрийгөө хянахад Арин Сүнс биднийг дууддаг.
Махан бие минь муухай аашаар захирахыг хүсдэг бол баяр хөөр, амар тайван дотор алхахад Ариун Сүнс биднийг дууддаг.

Цаашдаа бид Ром 13:14-т Эзэн Есүс Христийг өөртөө өмсөн, Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ гэж хэлсний дагуу амьдрах юм бол яах бол? Өдөр бүр бид Есүсийг өөртөө өмсөн, Ариун Сүнсний удирдлагыг дуулгавартайгаар даган, үндсэндээ махан биеэ тоохгүй байна гэсэн үг. Сэтгэл хангалуун байдлыг хаанаас, юунаас эрж хайхыг хэлж буй юм.

Ариун Сүнсэнд бид амьдралаа улам илүүгээр удирдуулах үед биднийг Есүс шиг болгон хэлбэржүүлэн бас өсгөх-гэсэн зөвхөн Өөрийнхөө хийж чадах зүйлийг Тэр бидний дотор бас биднээр дамжуулан хийж эхэлдэг. Бид үнэхээр өөрчлөгдөж эхэлдэг бөгөөд өөрчлөгдөх үедээ Есүсийг даган амьдрахдаа бид өөрсдийнхөө өөрчлөлтийг харах боломжтой болдог. 

Өөрчлөлтөөс зайлсхийхийнхээ оронд, "Бурхан, Та миний дотор хийх хэрэгтэй гэж бодох зүйлээ хийнэ үү, тэгснээр би Таны үр жимсийг гаргах болно." гэж бид залбирдаг байх ёстой.Бид өсөлтөөс зайлсхийхээ болоод бид өөрчлөгдөж чадахгүй гэж бодохоо болих ёстой. Үүн рүү биднийг түлхэх Арийн Сүнсний хүч бидэнд байгаа учраас бид өөрчлөгдөж чадна. Ариун Сүнсэнд дуулгавартай байх дотор бид алхах үед Ариун Сүнсний үр жимс бидний нэг хэсэг маань болж эхэлдэг. 

Тусгал

  • Амьдралдаа олж авахад хэцүү зан чанаруудыг олж авч чадахгүйдээ та шалтаг тоочих гээд байдаг уу эсвэл эдгээр дутагдлаа даван дийлэхийн төлөө та шаргуу хөдөлмөрлөдөг үү? 
  • Хэрэглэсээр байгаа нэг шалтгийнхаа талаар бод, тэгээд энэ хэсэгт өсөхөд тань удирдахыг Ариун Сүнснээс гуйн залбир. 
Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Fruit Of The Spirit

Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний дотор, биднээр дамжуулан хийж эхэлдэг. Энэ төлөвлөгөөнд Ариун Сүнсний үр жимс тус бүрт шумбах бөгөөд Түүгээр удирдуулсан амьдралаар хэрхэн амьдрахад суралцах болно.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.