Сүнсний үр жимс Загвар

The Fruit Of The Spirit

6-с 2 дахь өдөр

Үр жимс ба Бэлэг

Тан дээр тусах гэрэл таны доторх гэрлээс тод байх юм бол тан дээр тусах гэрэл таныг устгах болно. - Кристин Кэйн

Галат 5-р бүлэгт жагсаагдсан есөн үр жимсийг Библи дээрх сүнслэг бэлгүүдтэй андуурч болохгүй. Удирдах, мэргэн ухаан, пасторлох, урамшуулах, мэдлэг болоод эш үзүүлэх зэрэг нь итгэгчдийг барьж босгох зорилгоор Ариун сүнснээс өгөгджээ. Үр жимс нь Ариун сүнсээр бий болгогддог бөгөөд бид Бурханы Ариун сүнсэнд бууж өгөх үед бидний дотор үржин, биднээр бусдад харагддаг аж. 

Христийн дагалдагчид болохынхоо хувьд бид хэрхэн өсч буйгаа мэдэхийг хүсвэл хэр их бэлэгтэй болох эсвэл бэлэгээ хэр зэрэг ашигладаг болох дээрээ бид төвлөрч болохгүй. Сүнсний торнилт хэр зэрэг болохыг минь бидний амьдрал дахь Ариун сүнсний үр жимсний нотолгоо харуулдаг. Бэлэгүүд маань үнэ цэнэгүй эсвэл чухал бэс гэж хэлж байгаа юм-тэдгээр нь үнэ цэнэтэй бас чухал. Махан биеэ алдаршуулах замаар бэлгүүдийнхээ дагуу аливааг бид хийдэг учраас энэ нь биднээс хамаагүй давсан зүйл юм. Ариун сүнсний үр жимсийг гаргах нь Бурханы хүчээр өөрчлөгдсөн амьдралын илэрхийлэл юм. 

Сүнслэг бэлгийнхээ дагуу үйлддэг хүн гэнэт гэмийн дагуу үйлдэх нь ховор зүйл биш. Яагаад? Учир нь Бурхан Өөрийнхөө хүсэх хэнийг ч, хэзээ ч, ямар ч арга замаар ашиглах болно. Хүчирхэг сургаалийг чуулган дээр эсвэл хуралдаан дээр заачихаад хэн нэгэн рүү үзэн ядалтын дагуу хандахыг нь харсан байж болох юм. Ядуу нэгэнд нөлөөлөхийн тулд цаг заваа өгөөмрөөр өгсөн атлаа өөрийнхөө хүүхдүүдтэй ямар ч тэвчээргүйгээр бас бүдүүлгээр харьцахыг харсан байж болох юм. 

Үүний эсрэг нь бас үнэн байдаг. Өдөр бүрийнхээ амьдралд Ариун Сүнсний үр жимсийг үргэлж гаргадаг хүмүүс дэлхий даяар бий. Магадгүй тэд олонд харагдахгүйгээр үйлчлэн, эмнэлэгт байх хүнийг эргэн эсвэл хэрэгцээ бүхий хүний найз нь байх замаар цаг заваа зориулж байгаа байж болно. Итгэгчдийг барьж босгох тэдний хувь нэмэр тийм ч гял цал биш байж болох хэдий ч тэд махан биеэсээ татгалзан, Арин Сүнсний үр жимсийн дагуу алхахыг сонгосон учраас зан чанар нь бат бэх байдаг.  

Чимээгүй, бараг л нуугдсан Ариун Сүнсний үр жимсээс бэлгүүд хамаагүй илүү анхаарал, сайшаалыг хүлээн авдаг. Гэсэн хэдий ч, бэлгийнхээ дагуу үйлдэх нь тийм ч их хүч чармайлтыг шаарддаггүй. Нөгөөтэйгүүр, үр жимс нь өдөр бүр махан биеийнхээ хувьд үхэх гэсэн хэцүү даалгаврыг шаарддаг. Үр жимс нь анхаарал татахын тулд чангаар хашхираад байхгүй хэдий ч үр жимс амьдралд минь байгаа үгүйг мэдэх нь амархан байдаг. 

Тусгал

  • Ариун Сүнсний үр жимсийн дагуу амьдрахаас сүнсний бэлгийнхээ дагуу амьдрах нь танд амархан байдаг уу?
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Fruit Of The Spirit

Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний дотор, биднээр дамжуулан хийж эхэлдэг. Энэ төлөвлөгөөнд Ариун Сүнсний үр жимс тус бүрт шумбах бөгөөд Түүгээр удирдуулсан амьдралаар хэрхэн амьдрахад суралцах болно.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.