Бурхан руу буцах замаа олохЗагвар
"Үүнийг би ганцаараа хийж чадахгүй"
Бурхан руу буцах замынхаа аль хэсэгт та байгаагаас үл хамааран, амьдралд үүнээсээ салж чадахгүй байгаа зүйлс байдаг. Зарим хүмүүсийн хувьд, энэ нь хэний ч мэдэхгүй нууц ажиллагаа эсвэл зуршил байдаг. Бусдын маань хувьд, энэ нь бидний хөөцөлдсөөр байгаа тэр илэрхий зүйл.
Таны хувьд юу вэ? Юуг та орхих хэрэгтэй байна вэ? Хуучирсан, эмтэрсэн зүйлсээ орхихоос нааш Бурхан таны амьдралд шинэ зүйлийг ховорхон өгдөг.
Тийм учраас харамслын сэрээлтийн дараагийн шат бол тусламжийн сэрээлт юм. Энэ гурав дахь сэрээлтэнд бид ганцаараа хийж чадахгүй болохоо ухаардаг учраас энэ нь биднийг Бурхан руу маш том алхамаар ойртуулдаг. Дараа нь яах вэ?
Бид утсаа аваад.
Харилцан ярилцан яриа өрнүүлж эхлэнэ.
Дэмжлэгийн группд явж эхлэнэ.
Бид цуглаанд явж, хамгийн арын эгнээнд сууж эхлэнэ.
Бид өвдөг сөгдөн,"Бурхан, та үнэхээр байдаг л юм бол. . . !”
Сүйрүүлэх сонголтуудаа орхин улмаар тусламж эрэх нь гэмшихийн нэг хэсэг юм. Гэмших нь хаанаас ирсэн бас хаана байх ёстой тэр гэртээ эргэн очихыг хэлнэ. Гэртээ харих нь уучлагдах бас энэ амьдралын дараа хүртэх мөнхийн амьдралыг хүлээн авахдаа итгэлтэй байх хэдий ч үүгээр зогсохгүй бас өөр хаанаас ч эрээд олдохгүй амьдралын цоо шинэ утга учир, зүг чигийг олохыг хэлдэг. Энэ нь Бурхантай харилцах харилцаанаас олддог. Энэ нь амьдралаа дахин чиглүүлж бас хаанаас ирсэн мөн хаана харъяалагдах тэр газраа буцаж очихыг хэлж байгаа юм. Таныг гэмшихэд, Бурхан таныг өөрчилдөг. Та өөрчлөгдсөн. Мэдэгдэхүйц, зогсолтгүй өөрчлөлтийн үр дүнд Бурханы Ариун Сүнс таны дотор орж нутагладаг гэж Библид хэлсэн байдаг.
Гэмшил нь онцгүй санагдахаас өөр гэдгийг санаарай. Үнэн хэрэгтээ, жинхэнэ гэмшил нь Эзэнээс ирэх "сэргэлтийн үе" рүү биднийг хүргэдэг гэж Библид хэлсэн байдаг. Гэмшил нь "Надад тусламж хэрэгтэй байна" гэдгээ хүлээн зөвшөөрч мөн бүхнийг шинээр эхлэхийг хэлдэг. Гэмээсээ эргэн улмаар гэртээ Бурхан руу буцаж очихоор гэмших нь хүн бүрт зориулагдсан дуудлага юм.
Өнөөдөр таны гэртээ харих өдөр чинь байж болох магадлалтай. Хаана яг одоо байна тэр газраасаа босч хаана харъяалагддаг тэр гэртээ буцаж оч. Өнгөрсөн хугацаанд ямар буруу сонголтуудыг хийсэн болох чинь хамаагүй. Бурхан танд, "Чиний юу хийсэн, хэн болж хувирсан чинь огт хамаагүй. Зүгээр л гэртээ буцаж ир" гэж хэлж байна.
Юуны төлөө та өнөөдөр гэмших хэрэгтэй байна вэ? Гэмших нь таныг хэрхэн Бурхантай хамт "сэргэлтийн үе" рүү дагуулах бол

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.
More
Дэйв Фургасон, Жон Фургасон болон ВотерБрүүк Малтнома Хэвлэлийн Группт энэхүү төлөвлөгөөний төлөө талархсанаа илэрхийлмээр байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл,http://waterbrookmultnomah.com/catalog.php?work=235828-с үзнэ үү