Бурхан руу буцах замаа олохЗагвар

Finding Your Way Back To God

5-с 1 дахь өдөр

Үүнээс илүү байх ёстой доо

Та амьдралдаа ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдсөний эцэст, тэр нь таны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг ойлгох үетэй тулгарч байсан уу? Тэр мэдрэмжийг тоохгүй бүү өнгөрүүлээрэй. Энэ нь Бурханаас ирдэг.

Согтууруулах ундаа хэрэглэх мөн бусад зүйлсэд донтох нь гарцаагүй олиггүй зүйлийн араас хөөцөлдөж буй хэрэг хэдий ч бид зөвхөн согтууруулах мөн мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх талаар энд яриагүй юм шүү. Гэвч долоо хоног бүр сүмд ирдэг олон "сүмд явдаг сайн хүмүүс"—эсвэл тэдгээр хүмүүст индэрийн араас сургаал заадаг хүмүүс—Бурханаас өөрсдийгөө маш хол байгаа мэтээр санадаг хүмүүсийг бид таньдаг. Тэд гаднаас нь харахад "амжилттай", "арван хуруу тэгш", "зөвт" мэт харагдах хэдий ч үнэндээ зүрх сэтгэлдээ Бурханыг багтаагаагүй тийм хүмүүс юм. Тэд шашны зан үйл ба ажил, сургууль, эсвэл гэр бүл гэх мэтээр өөрсдийгөө зав чөлөөгүй байлгах боловч эдгээр нь тэдэнд бас л хангалтгүй санагддаг. Бурханыг бодитоор мэдрэхийг тэд хүсдэг.

Бид бүгдийн хувьд Бурхан руу буцах замаа олох анхны сэрээлт бол тэр хүсэл болох: "Үүнээс илүү байх ёстой доо."

Гүн гүнзгий бас дүүргэгч тийм хайрыг хүсэх, үнэхээр өөрчлөлтийг хийх тийм зүйлд өөрийгөө зориулахыг хүсэх, эсвэл амьдрал дахь хамгийн хүнд асуултуудад хариултуудыг хайх үед, та Бурханыг эрэн хайж байна гэсэн үг. Танд хоёр л сонголт байгаа: эдгээр хүслүүдээ өөрөө гүйцэлдүүлэхээр хөөцөлдөх, эсвэл эдгээр хүслүүдийг танд анхнаас нь өгсөн Тэр Нэгэн рүү хандах.

Бидний жинхэнэ хайрыг хүсэх хүсэл нь анх хүн төрөлхтөн бүтээгдсэн үеэс эхлэлтэй. Бурхан биднийг Түүний хайрыг Өөрөөс нь шууд мөн эрүүл зөв харилцаатай бусдын хайраас мэдрүүлэхээр бүтээсэн. Бидний хүсдэг зүйл нь Бурханд байгаад зогсохгүй, үнэн хэрэгтээ Бурхан Өөрөө юм. Тэр бол хайр бөгөөд биднийг хайрлахаар Тэрээр хайж байдаг.

Эмсийн хүрээлэнгийн хаалгыг тогшиж буй эрчүүд бүр үнэндээ Бурханыг эрж хайж байгаа юм гэж хэлсэнийг та өмнө нь сонссон байх. Хэрэв та хор уршиг учруулахуйц зуршил эсвэл харилцааны хаалгыг тогшин зогсож буй бол, та Бурхан руу эргэх замынхаа маш чухал цэг дээр аль хэдийн ирчихсэн байх магадлалтай. Яагаад? Учир нь тиймэрхүү хямдхан орлуулагчаас таны гарцаагүй мэдрэх урам хугаралт нь жинхэнэ хайрыг хаанаас олж болох вэ гэж бодоход хүргэдэг. Хайрыг хүсэх бас хайрлагдах тэр хүслийг тань дүүргэхээр Бурханд та өөрийгөө нээлттэй байлгахыг хүсч байна уу?

Энэ долоо хоногт таныг дүүргэх мэт санагдах ямар зүйлсийг та хийх гэж байна вэ?

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Your Way Back To God

Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.

More

Дэйв Фургасон, Жон Фургасон болон ВотерБрүүк Малтнома Хэвлэлийн Группт энэхүү төлөвлөгөөний төлөө талархсанаа илэрхийлмээр байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл,http://waterbrookmultnomah.com/catalog.php?work=235828-с үзнэ үү