Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 6 дахь өдөр

Мөнгөөрөө өгөөмөр бай.

Хэр зэрэг өгөхөө яг таг мэддэг хүн байдаг гэдэгт би итгэдэггүй. Илүүг гаргаж чадахаасаа илүүгээр өг гэдэг л хамгийн аюулгүй дүрэм гэдгээс би айж байна. - Си. Эс. Льюис

Зургаа дахь өдөрт Библи дээр хэдэн зуун удаа мөнгөний талаар дурдсан болохыг бид өчсөн. Үүнээс энэ сэдвийн талаар мэдэх бүхнээ бид суралцах болно. Мөнгө муу зүйл биш хэдий ч үүнийг хайрлах нь үнэхээр муу зүйл мөн. 

Рэнди Алкорн, "Эд хөрөнгө биднийг амьд байхад орхидог эсвэл үхэх үед минь ч ялгаагүй биднийг орхидог. Үүнээс гадуур зүйл гэж үгүй."Гэсэн хэдий ч энэ дэлхийг орхихдоо мөнгөтэйгөө хамт явж чадахгүй гэдгээ бид мэдэх хэдий ч яагаад ч юм бид энэ дэлхийд байхдаа үүнийг хураан цуглуулах дээр анхаарлаа төвлөрүүлэх гээд байдаг. Улам илүү аюулгүй байхыг хичээн, улам илүү чухал нэгэн мэт харагдах мөн эд хөрөнгийнхөө жагсаалтыг уртасгахын тулд үүнийг бид хураадаг. 

Мөнгөө зохицуулахад бид суралцах үедээ өргөл өгөх дээрээ Бурханд найдах бол жагсаалыг тэргүүлдэг. Орлогын маань эхний арав хуваасны нэг нь өргөлгэж нэрлэгддэг. Бид орон нутгын чуулгандаа өргөлөө эргүүлэн өгдөг бөгөөд Өөрийнхөө алдрын төлөө үүнийг өсгөх болно гэдэгт бид Бурханд найддаг. 

Өргөл өгөх нь өгөөмөр байхыг хэлдэг гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ энэ нь өгөөмөр байдал биш харин дуулгавартай байдал юм. Өргөл өгөх нь энгийнээр бол биднийх биш зүйлийг эргүүлж өгч байгаа гэсэн үг. Бурхан бүх зүйлийг эзэмшдэг бөгөөд бид няравууд төдий ч орлогынхоо үлдсэн 90%-ийг хүссэнээрээ няравлах боломжийг бидэнд олгох Тэр үнэхээр эелдэг Нэгэн мөн. 

Эндээс л өгөөмөр байдал эхэлдэг.

Мөнгөнийхөө хувьд өгөөмөр нэгэн болохын тулд бид өөрсөддөө байгаа ивээлүүдээ олж хардаг байх ёстой тэгснээрээ эргэн тойрныхоо хэрэгцээг бид олж анзаарах болно. Өөрсөддөө аль хэдийнээ өгөгдсөн зүйлийг олж харах үедээ бидэнд байгаа нь хэрэгцээнээс маань давсан гэдгийг бүрэн мэдэхийн хамт талархалтайгаар алхах нь элбэг байдаг. Энэ нь нүдийг маань нээгдэх мөн санхүүгээсээ зуурах зууралт маань сулрах боломжийг олгодог бөгөөд тэгснээрээ Өөрийнхөө хангамжийг биднээр дамжуулан бусдад цутгахаар Бурханы хүсэх тэр суваг нь бид болох боломжтой болдог.

Тэгэхээр, Бурханаар ашиглагдах боломжтой өгөөмрөөр өгөгчид болохын тулд аажмаар 10%-аас дээш өсгөцгөөе. Бид дараах зүйлсийг хийж болно: 

  • Албадлагаар бус өг.
  • Өглөгөөсөө гадна үйлчлэлүүдийг дэмж.
  • Багшид зориулан хичээлийн хэрэглэлийг илгээ.
  • Рестораны үйлчлэгчид их хэмжээний цайны мөнгийг үлдээ.
  • Шинэхэн ээжид зориулж хүүхдийн хэрэгслэлийг нь худалдан авч өг.
  • Дэлгүүрийн бэлгийн картыг өөр гэр бүлд өг.

Түүнд дуулгавартай байх байдлаар минь дамжуулан Бурханы хийж чадах зүйлд хязгаар гэж үнэхээр байдаггүй. Улам илүү өгөх тусам төдий хэмжээний бага мөнгө зүрхийг минь захирах болно. Мөнгө болоод эд зүйлсийг бид таалах хэрэглэх ёстой хэдий ч тэдгээрийг хайрлах ёсгүй. Үүний оронд, бусдыг хайрлахад бид дуудагдсан хүмүүс бөгөөд үүнийг үйлдэх шилдэг аргуудын нэг бол тэдний санхүүгийн хэрэгцээг нь хангах юм. 

Тусгал

  • Хэн нэгэнд санхүүгийн хувьд өгөөмөр байхын тулд хамгийн сүүлд хэзээ та хүсэж байсан зүйлдээ үгүй гэж хэлсэн бэ?
  • Бусдын хэрэгцээг хангахын тулд сар бүрийнхээ зарцуулалтад өөрчлөлт оруулж болох зүйл юу байна вэ?
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг хэлдэг. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр өгөөмөр амьдрал гэж хувийн санхүүгээс маань хамаагүй давсан зүйл бөгөөд бусдад төвлөрсөн амьдралын хэв маягыг хэлдэг болохыг бид олж мэдэх болно.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.