Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөрЗагвар

7 Days To Becoming A More Generous Person

7-с 4 дахь өдөр

Урамшууллаараа өгөөмөр бай.

Эелдэг үгс богино, хэлэхэд амархан байж болох хэдий ч тэдгээрийн цуурай нь дуусашгүй. - Тереса эх

Үгэнд хүч гэж байдаг. Эдгээр нь биднийг бие махбодын хувьд гэмтээхгүй ч сүнсэнд маань гарцаагүй хор уршиг учруулах болно. Урам хугаралтын дуусашгүй хангамжтай мэт энэ дэлхийд гэрлийг авч ирэгч нэгэн байхаар бид сонговол яах бол? Хэн нэгний амьдралд гэрэл гэгээг авч ирэхийн тулд урамшууллыг шилжүүлэн суулгадаг нэгэн байхыг эрж хайдаг нэгэн байвал яах бол? Тэгэхээр, тэднийг нураахын оронд үгсээрээ болоод үйлсээрээ урамшууллыг авч ирдэг хүмүүс байцгаая. 

Хэн нэгний амьдралд бид дараах байдлаар эелдэг байдлыг шилжүүлэх боломжтой:

Эелдэг бодол төрвөл үүнийгээ хэлдэг бай.
Энэ нь хүмүүсийн хувьд хийхэд хамгийн хэцүү зүйлийн нэг байх магадлалтай. Бид бусдын талаар сайн зүйлсийг тогтмол боддоггүйгээс эсвэл тэр хүн ямар хариу үзүүлэх бол гэдгээс бид айдас учраас байж болох юм. Тэд, "баярлалаа" гэж хэлэх боловуу эсвэл магтаал, урамыг хүлээн авах нь тэднийг эвгүй байдалд оруулдагаас болоод эелдэг байдлаас минь татгалзах боловуу? Ариун сүнсний ятгалганд дуулгавартай байхад минь саад болох боломжийг бид олгож болохгүй. Үгээрээ хэн нэгнийг урамшуулахаар дуудагдах үедээ хэлдэг нэгэн байцгаая.

Хангаж чадах хэрэгцээг харах үедээ, үүнийг хийдэг нэгэн байцгаая.
Хэрэгцээ бүхий хүмүүстэй бид өдөр бүр л таардаг. Гэртээ түрийвчээ мартсанаасаа болоод хүнснийхээ төлбөрийг төлж чадахгүй дэлгүүрт зогсох хашхирах хүүхэдтэй ээж байж болох юм. Санхүүгийн хувьд боломжтой бол түүнд туслъя. Эсвэл авах гэсэн зүйлдээ хүрч чадахгүй, хаалга онгойлгож чадахгүй байгаа хөгшин хүн байж болох юм. Түүнд бид тусалж чадах нь гарцаагүй. Хэн нэгний амьдралд өөрчлөлтийг авч ирэхийн тулд хэрэгцээ агуу байх шаардлагагүй байдаг. Хамгийн өчүүхэн үйлдлээр дамжуулан бид урамшууллын эх үүсвэр байж болно. 

Хүнд ачаа харах юм бол үүний төлөө залбирдаг нэгэн бай.
Ихэнх маань бусдын төлөө улам илүү залбирдаг ч байсан болоосой гэж хүсдэг. Гэвч бид ийнхүү залбирдаггүй. Бид, "Би таны төлөө залбирах болно" гэж хэлчихээд залбирдаггүй бөгөөд эцэстээ залбираагүйгийнхээ төлөө онцгой мэдрэмжийг мэдэрч хоцордог. Юуны төлөө залбирахаа хэлэхийнхээ оронд үнэндээ залбирдаг нэгэн байцгаая. Яг тэр хоромд...олон нийтийн газарт ч хүртэл бид залбирч болно шүү дээ! Хэн нэгний хувьд ийм төрлийн үйлдэл нь яг юуг хийхийг бид огтхон ч мэдэхгүй. Эсвэл бид зүгээр л чимээгүйхэн залбираад, "Би өнөөдөр таны төлөө залбирсан!" гэсэн мессэжийг дараа нь илгээж болно. 

Өнөөдөр болоод өдөр бүр хэн нэгэнд нөлөөлөх боломж, арга замуудыг эрж хайх нүд бидэнд байх болтугай. Тэдгээр нь бидний эргэн тойронд хангалттай бий. 

Тусгал

  • Бусдыг урамшуулах нь таны хувьд амархан байдаг уу? Яагаад?
  • Дээрх гурван зөвлөгөөнөөс алийг нь та хэн нэгнийг барьж босгохын тулд хэрэгжүүлж эхлэх вэ?
  • Өдөр өнгөрөхөөс өмнө хэн нэгнийг урамшуул.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

7 Days To Becoming A More Generous Person

Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг хэлдэг. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр өгөөмөр амьдрал гэж хувийн санхүүгээс маань хамаагүй давсан зүйл бөгөөд бусдад төвлөрсөн амьдралын хэв маягыг хэлдэг болохыг бид олж мэдэх болно.

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.