Бурханы Шинэчлэлтийг Мэдрэх ньЗагвар
1 Коринт 6:19-20 нь дотоод сэтгэлээ шинэчлэхээс гадна гадаад байдлаа шинэчлэхийн чухлыг бидэнд сануулдаг. Энэ тухай хэсэг бодоод үзээрэй. Бид нарын бие бол Ариун Сүнсний сүм бөгөөд тийм сүм шиг байх нь чухал. Та сүмийн байшингаа нурсан эсвэл сүйрсэн мэт харагдуулмаар байна уу? Мэдээж үгүй! Таны сүмд засвар хэрэгтэй бол та сүмээ сэргээн засаж улмаар сүм тань Христийн хайрыг эргэн тойрондоо гэрэлтүүлсэн цамхаг болон сүндэрлэх болно. Бид үүнтэй адилаар бие махбодио тогтмол шинэчилж, улмаар энэ нь Бурханы бидний амьдрал дахь зорилгыг хэрэгжүүлэх боломжыг бидэнд олгохгүй гэж үү? Ямар арга замаар та бие махбодио шинэчлэх хэрэгтэй байна вэ? Шинэчлэлт хүн болгонд яг адилхан замаар ирдэггүй. Заримын маань хувьд дасгал хийхээ ихэсгэх юмуу эсвэл зөв хооллох хэрэгтэй болно. Магадгүй бие махбодын хувьд эдгэрэх хэрэгцээ заримд маань бий. Зарим хүмүүсийн хувьд, өмнө нь байсан бэлгийн харилцааны гэмээс чинь шинэчлэх боломжыг Бурханд олгох байх магадлалтай. Бие махбодын яг аль хэсэгтээ шинэчлэлт хэрэгтэй байгааг олж тогтоон улмаар Бурханд эдгэрлийг таны амьдралд авч ирэх боломжыг өг.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христын дотор шинэ бүтээл байх гэдэг нь Түүгээр дамжуулан үргэлж шинэчлэгдэж байхыг хэлдэг. Бурхан бидний зүрх сэтгэл, бодол санаа ба бие махбодыг шинэчилдэг. Тэрээр бидний зорилгыг хүртэл шинэчилдэг. Энэхүү 5-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Бурханы Үгэнд шинэчлэлтийн талаар юу гэсэн байдагт гүн шумбах болно. Өдөр бүрийн Библи уншлага ба богино чимээгүй цаг нь бидний ямар аргаар Бурханаар шинэчлэгддэг тухай мэдэхэд туслах болно.
More
We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church