Бурханы Шинэчлэлтийг Мэдрэх ньЗагвар
Зүрх бол амьдралын гол төв юм. Энэхүү онцгойгоор бүтээгдсэн дотор эрхтний улмаас бид махан биеийн хувьд амьд оршдог. Түүнгүйгээр амьдрах нь зүгээр л боломжгүй зүйл. Зүрх нь мөн сүнслэг амьдралын гол төв мөн. Сургаалт Үгс ном бидэнд зүрхээ хамгаалж байх ёстойг болон учир нь зүрх бол махан биеийн болон сүнслэг амьдралын ундарга болох талаар сургадаг. Бидний зүрх үйлдлээр маань харагддаг бөгөөд Христ бидний амьдралын гол цэг мөн, бишийг тусган харуулдаг. Тиймээс бид Бурханаас зүрх сэтгэлийг маань үргэлжлүүлэн шинэчлээч гэж гуйдаг байх нь чухал юм. Зүрхээ нээхэд өнөөдөр цаг гаргаарай. Зүрх сэтгэл чинь байх ёстой газраа байна уу эсвэл та Бурханаар шинэчлэгдэх хэрэгтэй байна уу? Бурханаас зүрх сэтгэлийг чинь шинэчлэхийг гуйн, Түүнийг зүрх сэтгэлийнхээ төв болгосон амьдралаар амьдрахад өөрийгөө зориул.
Энэ төлөвлөгөөний тухай
Христын дотор шинэ бүтээл байх гэдэг нь Түүгээр дамжуулан үргэлж шинэчлэгдэж байхыг хэлдэг. Бурхан бидний зүрх сэтгэл, бодол санаа ба бие махбодыг шинэчилдэг. Тэрээр бидний зорилгыг хүртэл шинэчилдэг. Энэхүү 5-өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр та Бурханы Үгэнд шинэчлэлтийн талаар юу гэсэн байдагт гүн шумбах болно. Өдөр бүрийн Библи уншлага ба богино чимээгүй цаг нь бидний ямар аргаар Бурханаар шинэчлэгддэг тухай мэдэхэд туслах болно.
More
We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church