Гэмшлийн үйлсЗагвар
Та төөрч үзсэн үү? Хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна гэдэг хамгийн хэцүү зүйлийн нэг. Үнэндээ айдас төрүүлмээр зүйл л дээ. 25-р эшлэл дээр, Петр биднийг гэм нүгэл дотроо амьдарсаар байгаа төөрсөн хоньтой зүйрлэжээ. Бид хаашаа явахаа мэдэхгүй байсан, гэвч гэмшиж, Бурханы уучлалыг хүлээн авснаар Бидний Хоньчин болох Бурханаар удирдуулсан хонин сүрэгтээ буцан нийлдэг. Та хаашаа төөрчих гээд байдаг вэ? Магадгүй та Бурханы замаар явахыг ихэд хичээж буй ч, таны амьдрал дахь зарим гэм нүглээс болж хоёрдогч зам руу халтиран орчихдог байж болох юм. Тэр гэмийнхээ төлөө Бурханы өмнө гэмшээрэй. Өнөөдөр тэр гэмээ гэмшиж, Бурханаас бүрэн дүүрэн ялалт байгуулах талаар гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмшил бол бид Христийг Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдэхийн тулд хийдэг чухал үйлдлүүдийн маань нэг билээ. Гэмшил бол бидний үйлдэл бөгөөд уучлал бол бидний төлөөх Бурханы төгс хайраас гарч буй хариу үйлдэл юм. Та энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, Христтэй хамт алхах үед гэмшил бидэнд ямар чухал болохыг ойлгоход тань тус болох, товч чимээгүй цагийн материал болон өдөр бүрийн Библийн уншлагыг хүлээн авах болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.finds.life.church хаягаар орж үзнэ үү!
More
We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church