Гэмшлийн үйлсЗагвар
Та аль талд байна вэ? Энэ асуултыг Есүс Лук 13:1-8 дээр асуусан байдаг. Та зөв талд нь байна уу, эсвэл буруу талд нь байна уу? Баруун тал нь мөнх амь уруу хөтөлдөг бол эсрэг тал нь сүйрэл рүү хөтөлдөг. Есүсийн сургаал маш энгийн юм: шинэ амийг олж авахын тулд таны хийх зүйл бол гэмших. Хэрэв та гэмшихгүй бол мөхнө. Бурхан биднийг огтолж хаяхыг хүсдэггүй, Тэрээр биднийг хайрлан, үр жимс гаргаасай гэж хүсдэг. Та одоогоор ямар үр жимс гарган амьдарч байна вэ? Бурханы хүсэж буй үр жимсийг гаргахын тулд та ямар гэм нүглээ гэмших хэрэгтэй байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэмшил бол бид Христийг Аврагч Эзэнээ гэдгийг таньж мэдэхийн тулд хийдэг чухал үйлдлүүдийн маань нэг билээ. Гэмшил бол бидний үйлдэл бөгөөд уучлал бол бидний төлөөх Бурханы төгс хайраас гарч буй хариу үйлдэл юм. Та энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр, Христтэй хамт алхах үед гэмшил бидэнд ямар чухал болохыг ойлгоход тань тус болох, товч чимээгүй цагийн материал болон өдөр бүрийн Библийн уншлагыг хүлээн авах болно. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.finds.life.church хаягаар орж үзнэ үү!
More
We would like to thank Life.Church for providing this plan. For more information, please visit: www.life.church