ЗалбирЗагвар
Бид өөрсдийн ичгүүр, буруутгалыг арилгаж чадахгүй. Гэхдээ Давид шиг ичгүүрт гэм нүгэл хийсэн ч Бурхан уруу залбиралтайгаар ирж, хоёр дахь боломжийг хүлээн авч чадна. Бурхан бидэнд цоо шинэ эхлэл, цэвэр зүрхийг өгөхийн төлөө гуйн залбир. Гэрлэлтийнхээ төлөө тэмцэж буй хүмүүсийн дээр Бурханаас нигүүлсэл, шинэ эхлэл өгөгдөхийн төлөө залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирлын амьдралаа босгон байгуулах нэг сайн арга зам бол бусдын залбирлаас суралцах явдал билээ. Энэхүү төлөвлөгөө нь янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөр зорилготойгоор залбирсан Библийн баатруудын залбирлыг сонсох боломжийг бидэнд олгож байгаа бөгөөд үүнийг Крейг Грошелын "Залбир" хэмээх цуврал сургаалын дагуу бэлтгэсэн юм. (Та life.church сайтаас онлайнаар үзэх боломжтой) Ганцаараа залбирахын оронд эсийн бүлэгтэйгээ хамт энэ чимээгүй цагийг судлаарай.
More