ЗалбирЗагвар
Хэрэв Бурхан таны бодлыг сонсдог юм бол яагаад чангаар залбир ёстой гэж? Нэгт, энэ нь бидний оюун бодлыг сарнихаас хамгаалдаг! Хоёрт, энэ нь сонсож байгаа нэгэнд урам зориг, хүчийг өгдөг. Бид өдөр бүр залбирдаг болоод хоёр дахь долоо хоног руугаа орж байна, чангаар залбиран эхэл, ялангуяа тантай хамт залбирах хүн байвал бүр сайн. Өнөөдөр дэлхий даяар хавчлагад өртөж буй хүмүүст хүч чадал, урам зориг өгөгдөхийн төлөө залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирлын амьдралаа босгон байгуулах нэг сайн арга зам бол бусдын залбирлаас суралцах явдал билээ. Энэхүү төлөвлөгөө нь янз бүрийн нөхцөл байдалд, өөр өөр зорилготойгоор залбирсан Библийн баатруудын залбирлыг сонсох боломжийг бидэнд олгож байгаа бөгөөд үүнийг Крейг Грошелын "Залбир" хэмээх цуврал сургаалын дагуу бэлтгэсэн юм. (Та life.church сайтаас онлайнаар үзэх боломжтой) Ганцаараа залбирахын оронд эсийн бүлэгтэйгээ хамт энэ чимээгүй цагийг судлаарай.
More