АмралтгүйЗагвар

Restless

3-с 2 дахь өдөр

Амар тайван бус байдлын эх суралжуудаас завсарлага авах байдлаар Амралтын өдөрт амар тайван бус байдлын маань шийдэл орших боломжтой болох талаар бид хүлээн зөвшөөрцгөөсөн. Маргааш бид 21-р зууны христитгэлтнүүд болохынхүү хувьд үүнийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх талаар судлах болно. Гэвч хамгийн түрүүнд бид ямар Амралтын өдөр нь өнөөгийн Христитгэлтнүүдэд зориулагдаагүйболох талаар бид авч үзэх ёстой. Үүнийг Амралтын өдрийн гарал үүслээс эхлэвэл зохино.

Синаи уулан дээр Бурхан Мосед Арван хуулийг гардуулан өгч байхдаа, израильчууд долоо хоногийн долоо дахь өдөрт амрах ёстой хэмээн тушаасан. Энэ нь Өөрийнхөө хүмүүстэй байгуулах Бурханы гэрээний тэмдэг байх ёстой байжээ. Тэгээд мэдээж Амралтын өдөр бүтээлийг бүтээх ажлаасаа хамгийн анхны долоо дахь өдөрт амарсан Бурханы үлгэр жишээгээр үзүүлэгдсэн. 

Хуучин гэрээнд, Амралтын өдөр нь чанд дүрэм, журмын хамтаар хэрэгжүүлэгддэг байв. Жишээ нь, израильчууд гал асааж болохгүй (Гэтлэл 35:3), хоол хүнс хурааж болохгүй (Гэтлэл 16:23-29), бараа худалдаж болохгүй (Нехемиа 10:31). Амралтын өдрийг санаатайгаар зөрчсөн хүний шийтгэл нь заавал үхэх байлаа (Гэтлэл 31:14-15).

Он жил өнгөрөхийн хэрээр израильчууд Амралтын өдрийг хуулийг ягштал сахин биелүүлэх хэт туйлширсан байдалтайгаар өнгөрүүлэх болсон нь Есүсийг энэ дэлхий дээр ирэх үед тэд Амралтын өдөр эдгээх нь гэм гэж үздэг болсоноос харагдана. Фарисайчууд Амралтын өдөр Есүс эдгээхийг мөн тариан талбайгаас үр цуглуулахыг нь хараад Матай 12-р бүлэгт тэд Түүнийг хууль бусыг үйлдэгч гэж дууддаг. Есүс үүнд, "Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн" (Матай 12:8) хэмээн тунхаглах байдлаар хариулсан бөгөөд үүгээрээ Христийн биеэр тэдний өмнө шинэ гэрээ зогсож байна гэж дохижээ. Энэ л үйл явдлыг Маркын бичсэнчлэн, "Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон." (Марк 2:27) гэж Есүс хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Түүгээр дамжуулан Амралтын өдөр нь хууль байхаа больсон гэдгийг хэлж байгаа юм. Үүний оронд, амар тайван бус хүмүүст зориулан өгсөн нигүүлслийн бэлэг аж. 

Амралтын өдөр хүний төлөөбүтээгдсэн гэж Есүс хэлсэн нь ямар утгатай вэ? Энэхүү бэлгийн үр шимийг амьдрал дээр бид хэрхэн хүртэх боломжтой вэ? Амралтаа хуулийг ягтшал баримтлагч, амьдралыг сорон авагч болгохгүйгээр өнөөдөр бид хэрхэн тогтмол амрах боломжтой вэ? Энэхүү төлөвлөгөөний сүүлийн өдөр бид эдгээр асуултуудад хариулах болно.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Restless

"Бидний зүрх сэтгэл Бурхан дээр очих хүртлээ жинхэнэ амар тайвныг мэдэрдэггүй." Бидний ихэнх нь Аугустины хэлсэн энэхүү алдартай эшлэлээс өөрөөр амралтгүй байдлыг яг энэ хэлсэн шиг мэдэрч үзээгүй байдаг.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жордан Рэйнорт талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.jordanraynor.com/restless/ -д зочлон үзнэ үү