АмралтгүйЗагвар
Утас тань тасралтгүй дугарч байна. Календарь дээрээ төлөвлөсөн зүйл тань хяналтаас гарч байна. Хийх ёстой зүйлсийн жагсаалт тань хэзээ ч дуусашгүй мэт санагдана. Бодол санаа тань зогсолтгүй уралдсаар байгаа. Тэгээд өглөө сэрэх үедээ өдрийн турш таныг дагах санаа зоволтын зөөлөн хүнгэнээн тэр даруй тантай нүүр тулдаг.
Танил сонсогдож байна уу? Өнөөдөр бид өмнө нь хэзээ ч байгаагүйгээр амар тайван бусбайна. Өнөөгийн христитгэлтнүүдийн амар тайван бус байдалд хувь нэмрээ оруулж буй гурван хүчин зүйл байдаг гэж би маргах болно. Нэгдүгээрт, бид (дэлхий дээрх хүн нэг бүрийн адил) үзвэр үйлчилгээ, сошиал медиа, аппууд, тоглоомууд гэх мэт зүйлсэд хэт их цаг зарцуулж байгаа нь эдгээр сайн зүйлс нь амьдралыг өгөгч зүйл байх ёстой байтал үнэн хэрэгтээ амьдралыг маань сорон авагч зүйлс болон хувирсан. Хоёрдугаарт, "Эзэний үүд хаалга руу талархалтайгаар орж ирэх"-эд цагийг зарцуулахгүй байгаа нь сэтгэл ханамжгүй байдал, амар тайван бус байдал маань улам илүү их зүйлд хүрэх, улам илүүг олж авах гэсэн хүсэлд хүргэж байна. Хамгийн сүүлд нь-энэ бол ялангуяа алдар нэрийн хойноос хөөцөлдөх мэргэжлийн хүмүүсийн хувьд үнэхээр хүнд зүйл байдаг-сайнмэдээг болон байнга улам илүүг хийх гэсэн хэрэгцээнүүдээс Христ дотор хэн болох маань чөлөөлсөн болохыг өөрсөддөө байнга сануулдаг байхад цаг зарцуулахгүй өнгөрдөг.
Энэ нь магадгүй хэт энгийн сонсогдож болох юм, гэхдээ амар тайван бус байдал асуудал болоод байгаа юм бол тэрхүү амар тайван бус байдлын эс сурвалжаас завсарлага авах хэрэгтэй нь үүний гарц болно. Жинхэнэ амар тайван, амралтыг олж авахын тулд энэ дэлхийн болон ажлынхаа амар тайван бус шаардлагуудаас тогтмол завсарлага авдаг байх ёстой. Үргэлж улам илүүг хүсэхийнхээ оронд зүгээр л Бурхан бидэнд юуг өгсөнд талархахад зориулан бид цаг гаргах ёстой. Биднийг хоослогч зүйлсээ (и-мэйл, ухаалаг утас гэх мэт) амьдралыг бидэнд авч ирэгч зүйлсээр (найз нөхөд, гэр бүл, Бурханы үг гэх мэт) бид түр зур орлуулах ёстой.
Завшаантай зүйл гэвэл, Библи дээр ийм төрлийн амралтын үлгэр жишээг бидэнд өгсөн байдаг: Амралтын өдөр. Хэдхэн жилийн өмнө хүртэл Амралтын өдөр бол миний хувьд үйл үг биш харин нэр үг байсаар ирсэн юм. Энэ нь өнөөгийн христитгэлтнүүдийн хийдэг зүйл биш харин долоо хоногийн нэг өдрийг хэлэх эртний үг байсан. Олон жилийн туршид, Амралтын өдөр нь амар тайван бус байдлыг маань зогсоох нигүүлслийн бэлэг биш харин хуулийг ягштал дагадаг хүний хийвэл зохих зүйл байлаа. Гэвч Есүсийн үгийг анхааралтайгаар судлах замаар Амралтын өдрийг-амар тайван гэдэг утгаар нь би бодох болсон. Одоо би өөрийнхөө амьдралыг үүнгүйгээр төсөөлөхийн ч аргагүй болсон.
Маргааш бид ямар Амралтын өдөр нь өнөөгийн христитгэлтнүүдэд зориулагдаагүй болохыг, энэхүү эртний үйлдлийн талаар миний (магадгүй таны ч бас) олон жилийн туршид бодож ирсэн бодит бус зүйлсийг илчлэх болно. Тэгээд энэхүү төлөвлөгөөний сүүлийн өдөрт бид Библи дээр Амралтын өдөр нь ямархуу байх боломжтой талаар юу гэсэн байдгыг болон өнөөдөр энэ нь бидний хувьд ямархуу байх боломжтой талаар судлах болно.
Энэ төлөвлөгөөний тухай
"Бидний зүрх сэтгэл Бурхан дээр очих хүртлээ жинхэнэ амар тайвныг мэдэрдэггүй." Бидний ихэнх нь Аугустины хэлсэн энэхүү алдартай эшлэлээс өөрөөр амралтгүй байдлыг яг энэ хэлсэн шиг мэдэрч үзээгүй байдаг.
More