Есүс: Ялалтын минь тугЗагвар
Гэм буруугийн дээрх ялалт
Сатаны бидний амьдрал дахь зорилгуудын нэг нь өнгөрсөн үеийнхээ гэм буруугийн харанхуй дотор амьдарсаар байх юм. Есүс бидний гэмийн төлөө нас барсанд бид итгэдэг хэдий ч гэмийнхээ гэм бурууг өөртөө дагуулсаар байдаг, Түүний уучлалын ивээл, эрх чөлөөг бид үнэхээр хүлээн авч чадахгүй гэлгийг маань Сатан мэддэг. Хамгийн адгийн гэмийнхээ сүүдэр дор бид амьдрах болно. Иохан 9:5-д, Есүс Өөрийгөө ертөнцийн гэрэл гэж бичсэн байдаг. Харин Матай 5:14, 16-д Есүс мөн түүнчлэн ингэж хэлсэн, "Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна...тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг." Гэм буруугийн харанхуйгаас гарах арга замыг олгохгүйгээр Есүс биднийг Өөрийнх нь алдрын төлөөх гэрэл байхыг хэзээ ч шаардахгүй.
Дуулал 103:10-12 биднийг гэсэн Түүний хайр бол бидний төсөөлж чадахаас ч хамаагүй агуу бөгөөд Өрнө нь дорноос хол байдаг адил Гэмт үйлдлийг маань биднээс Тэрээр тийн холдуулсан гэж бидэнд хэлдэг. Есүс загалмай дээр нас барах үедээ Өөрт нь итгэгч хүн бүрээс гэмийн ачааг мөнхийн мөнхөд авч хаясан. Одоо бид Түүний уучлал, гэм буруугүй амьдрал, Бурханы оршихуйд халуун дулаанаар хүлээн авагдсан болохоо чөлөөтэй хүлээн авах боломжтой болов.
Бид Есүсийн дахин амилалтыг тэмдэглэх цаг мөчид дөхөн ирэх үедээ Түүний үхэл нь зөвхөн гэмийн уучлалын төлөөсийг төлөөд зогсоогүй харин гэм буруугийн ачааг хаях эрх мэдлийг өгсөн болохыг эргэн санацгаая. Хамгийн агуу гэмийг маань ч хүртэл оролцуулан гэмийн өр маань Есүсийн цусаар төлөгдсөн. Өнөөдөр Түүний эрх чөлөөн дотор алх!
Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая.
More