Есүс: Ялалтын минь тугЗагвар
Гэмийн ялалт
Адам, Ева хоёр Бурханд хамгийн ахн удаа дуулгаваргүй хандан Еден цэцэрлэгт Сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх үед гэм хүн төрөлхтний нэг хэсэг нь болж хувирчээ. Үүнээс эхлээд гэмээс болоод хүн төрөлхтөн Бурханаас тусгаарлагдмал байдалд төрөх болжээ. Тэрээр төгс Нэгэн учраас Бурхан гэмд ойр байх боломжгүй байлаа. Хуучин гэрээнд израилчуудаас гэмээ цайруулахын тулд өө сэвгүй хургаар тогтмол өргөл өргөхийг шаарддаг байжээ. Гэмийн өрийг төлөхийн тулд өргөл төгс байх ёстой - энэ бол аливаа хүн Бурхантай зөвт байдалд байх цорын ганц арга зам байжээ.
Есүс "Бурханы Хурга" хэмээн ихэнхдээ нэрлэгдсэн байх нь бий, учир нь Түүний загалмай дээрх золиос нь хүн төрөлхтний гэмийг цайруулсан. Загалмайн маш олон гайхамшгуудын нэг нь энэ бол Адам, Ева хоёрын гэмийн хараалыг эргүүлсэн явдал юм: яг л гэмийн нэгхэн үйлдэл нь хэрхэн хүн төрөлхтнийг Бурханаас тусгаарласантай, нэгхэн хүний золиос нь бүх хүний гэмийг цайруулсантай улмаар эвлэрүүллийн арга замыг гаргаж өгсөнтэй адилхан. Бидний төлөө Есүс Өөрийгөө өргөл болгон өргөсөн учраас Бурхантай дахин харилцаатай болох боломж бидэнд олгогдсон юм. Бурхан бидэн рүү харах үедээ Тэрээр гэмийг маань олж хардаггүй - Тэрээр Өөрийнхөө Хүүгийн зөвт байдлыг биднээс олж хардаг аж.
Бид энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт шилжин орох үедээ бидний гэмийг цайруулахын тулд Өөрийнхөө амийг өргөсөн гэдэг Есүсийн гайхамшигт бэлгийг тунгаан бодоход цаг гаргаарай. Элч Паул Ром 6:23-ийг ийнхүү хэлэх байдлаар эхлүүлжээ, "Учир нь нүглийн хөлс нь үхэл." Бид үнэн хэрэгтээ зөвт бус байдал дотроо үхсэн, Бурханаас мөнхөд тусгаарлагдмал байх хувь тавилантай хүмүүс байсан. Гэвч Паул эшлэлийг эцсийн ялалтыг илчлэх үнэнээр үргэлжлүүлдэг: "харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн." Есүсийн хийсэн үйлсээс болж, гэмийн төлөөс маань төлөгдсөн бөгөөд бид Бурханы оршихуйд мөнхийн мөнхөд байх боломжтой болсон юм!
Мөн түүнчлэн Есүс биднийг Өөрийнхөө зөвт байлаар хучсан учраас амьдралдаа гэмийн хүчээс бид чөлөөлөгдсөн юм. Хуучин гэмт байдалдаа боолчлогдох боломжийг бүү олгоорой. Есүс гэмийг ялан дийлсэн бөгөөд Тэрээр ялалтаа тантай ямар ч үнэгүйгээр хуваалцсан! Эрх чөлөөний төлөө л та чөлөөлөгдсөн. Энэхүү эрх чөлөөн дотроо алх!
Эндээсөнөөдрийн зургыг татаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Бид Дахин амилсан баярыг тэмдэглэх үедээ түүхэн дэх хамгийн агуу ялалтыг тэмдэглэдэг. Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан Тэрээр гэм, булш, үүний үр дүн дэх бүхий л нөлөөллийг мөнхөд ялсан бөгөөд Тэрээр тэрхүү ялалтыг бидэнтэй хуваалцахыг сонгосон юм. Энэхүү Дахин амилсан баярын долоо хоногт Түүний ялсан зарим нэгэн бэхлэлтүүдэд шумбацгаан, Тэрээр бидний төлөө тулалдсан тулаан дээр хараагаа сунган улмаар Ялалтын мааньТуг болохынх нь хувьд Түүнийг магтацгаая.
More