Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 4 дахь өдөр

Сонсох нь

Залбирал гэж дандаа л Бурханд хандаж ярихыг хэлдэггүй. Чимээгүй сууж бас сонсохыг хэлдэг. Дэлхий дээр асар их дуу чимээ байдаг бөгөөд чимээгүй болох үед биднийг цочроох зүйл болж болох юм. Хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсохыг хүсвэл хэрхэн чимээгүй байхад суралцах хэрэгтэй болдог.

Гэсэн хэдий ч, сонсох нь сул зогсолт биш—харин ч идэвхтэй байдал мөн. Чимээгүй байх нь ярьж буй Нэгэн дээр долгионоо тааруулах шийдвэрийг шаарддаг. Хажуудах хүнийхээ юу хэлж байгааг анзааралгүй өнгөрөхүйцээр ямар нэгэн зүйл дээр та үнэхээр төвлөрч байсан бол юу гэж хэлж байгааг минь сайн мэдэж байгаа. Бурханд хандаж өөрийнхөө юу гэж хэлж байгаа дээр хэт төвлөрснөөсөө болоод Түүний бидэнд хандан хэлэхийг хүсэх зүйлийг сонсохоо мартах тохиолдол бий.

Бидэнд хандан Бурхан үргэлж ярьж байдаг. Кино, байгаль, найзын минь бичсэн зурвас гээд л маш олон зүйлээр дамжуулан Тэр ярьж байдаг. Пастор чинь танд хандан ярьж байгаа мэт эсвэл хуучин тэмдэглэлийн дэвтрээ уншиж байхад тань илчлэлт ирэх мэт санагдах үед энэ нь Бурхан танд хандан ярьж байгаа явдал юм. Түүний хүршгүй арга зам гэж нэг ч үгүй.

Талархах зүйл гэвэл, сонсож буй маань Бурханаас эсэхэд бид эргэлзэх үедээ үүнийгээ шалгаж болдог. Хэрэв энэ нь Бурханы зан чанартай мөн Библи дээр Түүний юу хэлдэгтэй нийцэх юм бол Бурхан танд хандан ярьж буй болов уу. Бичээстэй үл нийцэх өөрөө өөрийгөө үгүйсгэсэн сөрөг яриа эсвэл дэлхийн өгүүлэх худлыг сонсох үедээ Бурханаас биш гэдгийг мэдэх замаар хайхралгүй өнгөрүүлэх боломжтой.

Заримдаа бид чих тавин сонсох хэдий ч юуг ч сонсож чаддаггүй. Энэ нь Бурхан бидэнд хандаж ярихгүй байна гэсэн үг биш юм. Энэ нь Тэр бидний зүрхийг ямар нэгэн зүйлд бэлтгэж байгаа эсвэл хүлээж байхад минь бидэнд ямар нэгэн зүйлийг зааж байгаа гэсэн үг байж болно. Магадгүй бид буруу зүг чигт анхаарлаа төвлөрүүлж эсвэл зүгээр л Түүний дуу хоолойг хэрхэн таньж мэдэхэд суралцаагүй гэсэн үг байж болно.

Бурханы намуухан, зөөлөн дуу хоолойд чихээ нийцүүлэх нь дадлага шаарддаг. Түүний зан чанар, Түүний Үгтэй улам илүү танил болох тусам Түүнийг ярих үед ялгаж салгахад төдий чинээ амархан болж ирдэг. Үйл явцын туршид бүү урам хугараарай. Таны хичээж буй нь Түүнд таалагддаг. Чимээгүй байдал тохь тухгүй байх үед ч хүртэл Түүний шивнэлтэд найдаж бас Түүнийг сонсохоо үргэлжлүүлсээр бай.

Дадлага хий- Өнөөдөр залбирч байхдаа тэмдэглэл хөтлөхөд зориулан 10 минутыг гарга. Асуулт байх юм бол үүнийгээ Бурханаас асуу, хариултуудыг илчлэхийг Түүнээс гуйн залбир. Санаанд орох ямар нэгэн зүйл байхгүй байх бол Түүнээс зүгээр л дараах зүйлийг асуу, "Та намайг харж байна уу?" Бодож, мэдэрч байгаа зүйлээ бас зүрх тань юу гэж хэлж буйг бич. Тэгээд бичсэн зүйлээ тунгаан бод мөн энэ нь Бурханы Хэн болохтой бас Библи дээр юу гэж хэлсэнтэй нийцэж буй эсэхийг олж тогтоо.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг. Энэ төлөвлөгөөгөөр Бурханыг гүн гүнзий таньж мэдэн, улмаар Бурхантай утга учир бүхий харилцан яриаг өрнүүлж өдөр бүр залбирлын хүчийг мэдрэхэд уншигчдад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com