Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 1 дахь өдөр

Яагаад Бурхантай ярих хэрэгтэй вэ?

Сайн Христитгэгч байхын тулд жагсаалт гарган чагтлах зүйлсийн нэг бол залбирал гэж бодох үе танд байсан уу? Эсвэл залбирлыг зөв арга замаар зөв зүйл хэлэх хэрэгтэй хэмээн шахалт шаардлага мэт хардаг уу? Магадгүй та залбирлын хүч чадалд төдий л итгэж чаддаггүй байсан байж болох юм, учир нь та хэт олон удаа сэтгэл гонсойж байсан. Хэрэв та эдгээрийн аль нэгийг нь мэдэрч байсан бол та ганцаараа биш шүү.

Гэвч Бурхан залбирлыг яг л ингэж харуулахаар төлөвлөсөн. Тэр биднийг бас Түүнийг бид таньж мэдэх арга зам болгон Тэр үүнийг бий болгожээ. "Би таны төлөө залбирна аа." гэж хэлэх үедээ бүх зүйл төгс мэт бусдад харагдуулах нь залбирлын зорилго биш. Энэ нь бизнес гүйлгээ эсвэл Онлайн худалдан авалт дахь хүссэн зүйлсийн жагсаалт мэтээр ашиглагдахаар бий болгогдоогүй аж. Бурхантай харилцах харилцаандаа өсөх бол залбирлын зорилго мөн.

Бурхан таныг сонсохдоо үргэлж бэлэн бас сонсохдоо баяртай байдаг найз мэт хараасай гэж хүсдэг. Таныг хэт ихийг хуваалцаж байна гэж Тэр хэзээ ч хэлэхгүй. Өөрийнхөө бүрэн анхаарлыг хандуулахад Бурхан хэзээ ч сатаарч бас ядардаггүй. Хамгийн сүүлд харилцан ярилцсанаас хойш удаан хугацаа өнгөрсөн үед ч хүртэл ямар нэгэн гомдоллох зүйлгүйгээр хамгийн сүүлд юуг ярилцаж байснаасаа эхлэхэд Тэр үргэлж бэлэн байдаг. 

Бага байхад тань ээж аав өдөр хэрхэн өнгөрөв гэж асууж байна гэж бод. Тэд таныг зүгээр байсан гэдгийг л сонсохыг хүсээгүй. Юунд баярласан, юу санааг чинь зовоосон, энэ бүхний талаар чиний юу гэж бодож байгааг л тэд мэдэхийг хүснэ. Үүнээс ч илүүтэйгээр, Бурхан бүхий л зүйлийн чинь талаар сонсохыг хүсдэг. 

Бурхантай яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг ярих боломжийг бидэнд олгохын тулд Есүс нас барсан. Хуучин гэрээнд Бурханы хүмүүс Түүний ариун оршихуйд байхын тулд ариусгах өргөлийг өргөдөг байсан хэдий ч одоо бид гадна өнгөний гял цал байдал ба нөхцөл байдалгүйгээр Бурхантай өөрсдөө биечлэн ярилцах боломжтой болсон. Хүндлэл, бишрэлийн хамт бид Түүнтэй ярих ёстой хэдий ч дотно найзтайгаа ярьж байгаа юм шиг энгийн байдлаар Түүнтэй ярихад буруутахгүй. Тэгэхээр, дараагийн удаа гунигтай, ууртай, сэтгэлээр унасан, баярласан эсвэл оргилсон мэдрэмжийг төрүүлэхүйц зүйл тохиолдох үед найз руугаа залгахаас өмнө түр зогсолтыг хийн хамгийн түрүүнд Бурханд энэ талаараа хэл.

Дадлага хий- Сэрүүлэг дээрээ таван минутыг тавиад өдрийнхөө талаар ямар нэгэн зүйлийг Бурханд хэл. Ямар нэгэн сайн эсвэл муу зүйл байж болно. Өдрийнхөө ид дунд, гэрлүүгээ харьж явахдаа эсвэл яг унтахынхаа өмнө үүнийг хийж болно. Энэ талаар та бодож, ярьж эсвэл цаасан дээр бичиж ч болно. Ямар нэгэн бодит зүйлийг Түүнтэй хуваалцахад зориулан цаг гарга.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг. Энэ төлөвлөгөөгөөр Бурханыг гүн гүнзий таньж мэдэн, улмаар Бурхантай утга учир бүхий харилцан яриаг өрнүүлж өдөр бүр залбирлын хүчийг мэдрэхэд уншигчдад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com