Гэрлэлт амаргүй болж ирэх үедЗагвар

When Marriage Gets Hard

5-с 3 дахь өдөр

Хэрэв гэрлэлтэндээ бие биенийгээ барьж босгох нь зуршил биш бол бас харилцаандаа та тэр өөрчлөлтийг хийхийг хүсэж байгаа бол залбирал бол эхлэх хамгийн шилдэг газар мөн. Гэрлэлтийнхээ төлөө залбиран, гэрлэлтэндээ Бурханы ивээлийг гуйн залбирах үедээ ханьдаа хандах хандлага тань зөөлрөхийг нь та олж мэдрэх болно. Дуулал номон дээр Давидын залбирсанчлан тууштай сүнсийн хамт дотор минь цэвэр зүрхийг бүтээгээч гэж та Бурханаас гуйн залбирах нь хайр, өршөөл, эелдэг байдлын дагуух Бурханы нүдээр ханиа харж эхлэх суурийг танд өгөх болно. 

Ханийн тань амьдралд Бурханы хийсэн сайн сайхан зүйлийг тунгаан бод, ингэх үед залбирал тань тэдгээр зүйл рүү чиглүүлэгдэж эхлэх болно. Үүний үр дүнд, ийм арга замаар улам илүү сайн сайхан зүйлийг гэрлэлтэд тань авч ирэхээр Бурхан ажиллах болно. Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзлогтун (2 Коринт 10:5).

Эдгээр чиглүүлэлт бүхий залбирлын дагуу та залбирч эхэлж болох ба үүнийг өөрийнхөө үгээр болгоход ашиглаж болно:

"Тэнгэрлэг Ааваа, алдааг хүлцэн тэвчих нь миний өөрийн алдрын тулд гэж Та хэлсэн. Мөн тэвчээр бол ялалт, өршөөл бол бэлэг гэж Та хэлсэн. Эдгээр зүйлийг Та надад ахин дахин аль хэдинээ харуулсан. Хэрэв Та миний гэм, бурууг миний эсрэг барьвал надад ямар ч найдвар байхгүй байх болно. Үүний оронд, Та Өөрийнхөө хүслээр намайг уучилсан бөгөөд Есүс Христийн золиосоор уучлалд хүрэх арга замыг гаргаж өгсөн. 

Таны тэвчээрийн төлөөх магтаалыг минь хүлээн авна уу. Намайг уучлах хүслийн тань төлөөх хүндлэлийг минь хүлээн авна уу. Алдааг минь уучлахад бэлэн байдаг зүрхийг тань би хүндлэе. Эзэн, зан чанар, сэтгэл хөдлөлийг минь Та өөрийхөө адил болгон намайг хэлбэржүүлээч тэсгнээрээ би Таныг гэрлэлтэндээ тусгах боломжтой болох юм. Христийн Нэрээр залбирлаа, амен."

Гэрлэлтийнхээ талаар Бурхантай ярь

Шүүмжлэх эсвэл алдааг олох гэрлэлтийн харилцаанд тань алгуурханаар гэтэн орж ирсэн байж болох хэв маягыг олж тогтооход энэ залбирлын цагийг ашигла. Энэ нь танд, ханьд чинь эсвэл хоюулангийн чинь дотор байж болно. Хэв мяагаа олж тогтоосныхоо дараа хэсэг бүрийн талаар залбиран, тэдгээрийг хэрхэн ялан дийлэх мэргэн ухаан ба сонор сэрэмжийг Бурханаас гуй. Ихэвчлэн амнаас чинь гардаг сөрөг зүйлсийг ямар нэгэн эерэг зүйлээр орлуулахыг хичээ. Доромжилсон зүйлийн оронд ямар нэгэн бататгасан зүйлийг сонго. Эдгээрийг үргэлжлүүлэн хийсээр байх үед алдаа олохыг оролдох нь багасах болно. Хэрэв хань чинь таниас алдааг олохдоо түргэн нэгэн бол амьдралд нь хөндлөнгөөс оролцож, энэ гэмийнх нь төлөө яллахыг Бурханаас гуй. Тэгээд үүний оронд гэрлэлтэд тань амийг авч ирэхэд Ариун сүнсний хүчээр ханийн тань бодол санаа, зүрх ба үгсийг нь өөрчилж өгөхийг Эзэнээс итгэмжтэйгээр гуйн залбир.

Түүний ивээлийг гуйн залбирах нь

"Нигүүлсэнгүй Эзэн, сонсохдоо түргэн, ярихдаа бас уурлахдаа удаан байхад надад туслаач. Ханьдаа бас ханийнхаа талаар юу хэлэхдээ болгоомжтой байхад надад туслаач. Ханиа засах арга замыг хайхынхаа оронд ханиа урамшуулахыг эрж хайдаг байхад Та надад туслаач. Эргэн тойрныхоо хүмүүст мууг биш харин сайныг авч ирэхийг эрж хайдаг цэвэр зүрх, цэвэр сүнсийг миний дотор бүтээгээч. Надаас ч бас алдааг хайдаг урхинд унахгүй байхад нь ханьд минь туслаач. 

Надад бас миний талаар юу хэлэх дээр өөрөө өөрийгөө хянадаг байхад ханьд минь туслаач. Ханийг минь алдааны оронд, сайныг минь олж хардаг болгож өгөөч. Үүнийг хийхэд Танд найдах үед минь гэрлэлтийн маань энэ хэсгийг сайжруулах чадварыг бид хоёрт өгч байгаагийн төлөө Танд талархъя. Христийн нэрээр залбиран гуйлаа, амен."

Залбирлын хүчээр гэрлэлтэндээ бие бие рүүгээ улам ойртоход тань туслах "Гэрлэлтийнхээ дээрх ивээлийн залбирал" номыг, энэ линкээс авна уу

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

When Marriage Gets Hard

Гэрлэлтийн тэмцэлдээн хэнийг ч өвдөг сөгдүүлж болох хэдий ч хэцүү гэрлэлтийг гайхалтай сайхан болгон орвонгоор нь өөрчлөх Бурханы мэргэн ухаан Түүний Үгэнд байдаг. Нью Иорк Таймсын шилдэг борлуулалт бүхий Брүс Вилкинсон, Хээдэр Хэйр нар энэ замаар чиглүүлэхэд туслахаар энэ 3 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөөнд хамтарч байна.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Харвэст Хаус Паблишерс, Брүс Вилкинсон, Хээдэр Хэйр зэрэг зохигчиддоо талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.amazon.com/Prayers-Blessing-over-My-Marriage/dp/0736971858/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1548699562&sr=8-1&keywords=prayers+of+blessing+over+my+marriage -с үзнэ үү