Гэрлэлт амаргүй болж ирэх үедЗагвар

When Marriage Gets Hard

5-с 2 дахь өдөр

Эхнэр нөхрийнхөө буруу дээр төвлөрөхийнхөө оронд түүний сайн хийдэг зүйл дээр төвлөр. Харилцаанд ба гэрт тань тэдний хүч чадал, билэг авъяас, хувь нэмрийг олж харж буйгаа үгээрээ тусган харуул. Мууг биш харин сайныг анзаарч харах үед хэрхэн эхнэр юмуу нөхөр тань таны эргэн тойронд улам илүү эерэг зүйлсийг хийхээр хичээж байгааг хараад та гайхширах болно. Хүлээн зөвшөөрөх, бие биенийгээ хайрлах уур амьсгалыг бүрдүүлэхэд баталгаажуулалт маш чухал үүргийг хүлээдэг. 

Та бусдад тийм ч амархан итгэл хүлээлгэдэггүй бол ямар их алдааг та өөрөө авч ирсэн болохоо тунгаан бодоод үзээрэй. Гэрлэлтийн харилцаандаа бие биедээ нигүүлслийг үзүүлэх нь гэрлэлт бол хоёр төгс бус хүн эв нэгдэл, өршөөл дотор амьдрахыг эрж хайж буй гэсэн үнэнд суурилдаг. Асар их алдаа дутагдал байна уу, тийм л дээ. Хүн бүрт л алдаа дутагдал байдаг. Гэхдээ тэдгээр нь бодол санааг тань, харицан яриаг тань эзэмдэн эсвэл үйлдэлд тань нөлөөлөх хэрэггүй байдаг. Харилцааны тусын тулд алдаа дутагдлын талаар авч ярилцах хэрэгцээтэй үе шатанд хүрэх юм бол энэ талаараа ярилц. Гэхдээ урам хугаралтаа хүндлэлийг үзүүлэх замаар илэрхийл. Танд өвдөлт эсвэл тайван бус байдлыг авч ирсэн тэр зан байдалд гэрэл тусгах үедээ тэр хүнийг шүүмжлдэхгүй байхыг хичээгээрэй. Тэгээд, хуваалцсаныхаа дараа илүү дээр байдлыг хамтдаа хайх шийдэл эсвэл арга замыг хай. Тэгээд шийдсэнийхээ дараа үүнийгээ мартан урагшил. 

Эдгээр эшлэлүүд нь зөвхөн эмэгтэйчүүдэд хандсан хэдий ч энд буй зарчим аль ч хүйсэнд хамааралтай ба эхнэр нөхөрт аль алинд нь хэрэгжүүлэх боломжтой зүйл аж. Эдгээр нь ямар ч гэрлэлтэд саад тотгор болохуйц алдаа олох байдлыг бидэнд илчлэн харуулдаг:

· Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас Дээврийн буланд амьдарсан нь дээр. Сургаалт үгс 25:24

· Шиврээ бороотой өдрийн дусаал Яншаа эм хоёр адил. Сургаалт үгс 27:15

Алдааг эрж хайх уур амьсгал, эхнэр эсвэл нөхрийн алинаас ч – эсвэл хоюулангаас нь ирсэн хамаагүй ямар ч гэрлэлт дэх дотно байдлыг сүйрүүлдэг. Хэрэв та үүнийг гэрлэлтдээ үзэж туулж байгаа бол эсвэл та ийнхүү үйлддэг бол үүнийг тэр чигээр нь бүр мөсөн ав хаяхыг хичээх бас юу бодож, хэлж бас хийж байгаагаараа бие биенийгээ барьж босгох арга замыг эрж хайх нь хамгийн шилдэг зүйл мөн.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

When Marriage Gets Hard

Гэрлэлтийн тэмцэлдээн хэнийг ч өвдөг сөгдүүлж болох хэдий ч хэцүү гэрлэлтийг гайхалтай сайхан болгон орвонгоор нь өөрчлөх Бурханы мэргэн ухаан Түүний Үгэнд байдаг. Нью Иорк Таймсын шилдэг борлуулалт бүхий Брүс Вилкинсон, Хээдэр Хэйр нар энэ замаар чиглүүлэхэд туслахаар энэ 3 өдрийн чимээгүй цагийн Уншлагын төлөвлөгөөнд хамтарч байна.

More

Энэ төлөвлөгөөний төлөө Харвэст Хаус Паблишерс, Брүс Вилкинсон, Хээдэр Хэйр зэрэг зохигчиддоо талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.amazon.com/Prayers-Blessing-over-My-Marriage/dp/0736971858/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1548699562&sr=8-1&keywords=prayers+of+blessing+over+my+marriage -с үзнэ үү