Гэрлээр аялахуйЗагвар
Яагаад гэрлээр аялах хэрэгтэй вэ?
Учир нь бид эрх чөлөөтэй амьдрахын тулд чөлөөлөгдсөн.
Учир нь гэрлэлт бол насан туршийн амлалт юм.
Учир нь хүүхдүүд маань хэн нэгний эцэг эх болно.
Учир нь бүх зүйлийг Бүтээгч маань бидний чиглүүлэгч.
Учир нь бидний гэх нэг ч зүйл байхгүй.
Учир нь хэн нэгэн зовж шаналж бас эдгэрч байгаа.
Учир нь Тэрээр эхлээд биднийг уучилсан.
Учир нь ичгүүр бол хуурамч зүйл.
Учир нь бид хангагдсан.
Учир нь Тэр л байхад бидэнд хангалттай.
Учир нь энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм зүйл юм.
Учир нь Бурхан биднийг дуудах дараагийн дуудлагад за гэж хэлэхэд амархан болно.
Учир нь мөнх амь бол урт аян.
Учир нь Есүс мэндэлсэн.
Учир нь Есүс энэ зорилгын төлөө нас барсан.
Учир нь Есүс дахин амилж улмаар явж, Түүний Сайн Мэдээг бүх хүнтэй хуваалц гэж биднээс хүссэн!
Жэйсон, Есүсийн гэрлээр аялж буй нэгэн
<3>Залбир: <4>Бурхан минь ээ, үүнийг хамтдаа хийе. Тавьж явуулах шаардлагатай зүйлсээс чөлөөлөгдөх хүчийг надад өгөөч. Та миний амьдралын Удирдагч байхыг би хүсэж байна. Би бүх талаар Танд найдаж байна. Амен.
Сэтгэлийн зовнилоос ангижрах, Бурханд итгэж найдах тухай илүү их контент.
Энэ төлөвлөгөөний тухай
Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тиймээс урагшилцгаая. Түр амьсгаа аваад энэхүү Life.Church-ийн Библи уншлагын төлөвлөгөөг эхэлцгээе, магадгүй Бурханы хэзээ ч бидэнд үүрүүлэхийг хүсээгүй ачааг бид үүрч байгаагаа ухаарч болох юм. Тэгвэл бид энэхүү ачааг аваад хаячихвал яаж байна? Хамтдаа гэрлээр аялцгаая.
More