Гэрлээр аялахуйЗагвар

Travel Light

7-с 3 дахь өдөр

Ичгүүрээс чөлөөлөгдөхүй

Би үүнийг үнэхээр тод санаж байна. Би хүндэтгэж явдаг хүнээсээ миний төлөө залбирч өгөхийг гуйсан юм. Тэр надаас юуны төлөө залбирч өгөхийг асуухад би ямар нэг юм болохгүй байна гэдгээ мэдрээд байгаа гэхээс өөр юу ч түүнд хэлж чадахгүй байлаа. Тэр зүйл яг л миний дотор бүр гүнд, үндсэнд, ямар нэгэн буруу юм байгаа мэт байв. Би насанд хүрсэн хэдий ч надад үүнээс өөр хэлэх үг байсангүй.

Энэ бол ичгүүр байсан юм.

Тодруулбал, энэ нь буруутгал биш. Буруутгал гэдэг нь алдаа хийснээ ухаарсан явдал. Харин ичгүүр бол та өөрийгөө алдаатай гэж мэдрэх мэдрэмж юм. Том ялгаатай.

Ичгүүр биднийг үнэн төрхөө ил гаргах ёсгүй гэж итгүүлдэг, яагаад гэвэл бид өөрсдийн бодит нүүр царайг хэн нэгэн хараасай гэж хүсдэггүй учраас тэр юм. Тэгээд Бурхан бидний үнэн төрхийг харж байдаг юм байна гэсэн бодол айдаст автуулж орхидог. Дээр үед, хэн нэгний хэлж байсан, хийж байсан ийм зүйл яг надад тохиолдсон. Эдгээр үгс, үйлдлүүд надад шингэж, эдгээр нь миний өөрийн дүр төрхөд тавьсан хуурамч линз болж хувирсан юм.

Үнэнээс сийрүүлбэл: Бурхан бидний үнэн төрхийг хардаг, бидний хэсэг нэг бүрийг, тэгээд биднийг гэсэн хайрын гараа сунгасан хэвээр л байдаг. Тэрээр Христийг дагаж буй биднийг харах үедээ, ямар ч өө сэвгүй, толбогүй охид ба хөвгүүдээ харж байдаг, учир нь Есүс үхлээрээ бидний үүрэх ёстой ичгүүрийг өөртөө үүрсэн билээ. Тиймээс, би, бид ичгүүрийг хаяж, Түүний бидэнд өгсөн үнэ цэнг хүлээн авч чадах юм.

Энэ бүгд үнэхээр гайхалтай сонсогдож байгаа байх л даа, үнэндээ тийм юм, үүнийг л би сурсан. Ичгүүрээс чөлөөлөгдөх нь "ганц удаа хийснээр" алга болчихдог зүйл биш юм. Миний хувьд гэвэл би тодорхой худал хуурмагт итгэж байсан бүх зүйлийг ухамсарлан, тэдгээрийг хийхээс бүрэн татгалзсанаар ичгүүрийн давхаргыг үе шаттайгаар хуулж хаясан явдал юм. Дараа нь би худал хуурмаг болгоныг Бурханы Үг дэх тодорхой үнэнээр орлуулснаар, ичгүүрийн хэлтэрхий бүр надаас алслан нисэн одож буйг олж хардаг.

Ичгүүрээс чөлөөлөгдөх нь тийм ч хялбар, хурдан, амархан биш байж болох ч энэ нь гэрэл юм. Таны өөрийнхөө талаар итгэсэн хог мэт зүйлсийг Бурхан худалдаж аваагүй ч, хэрвээ та Түүнд зөвшөөрвөл, Тэрээр таны төлөө үүнийг зайлуулж өгөх болно.

Аманда, ичгүүрээ хаясан нэгэн

Үйлд: Итгэж байсан худал хуурмаг зүйлээ илрүүлж оронд нь Бурханы үнэнийг тунхаглан амьдарч эхлээрэй. www.life.church/declarations

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Travel Light

Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тиймээс урагшилцгаая. Түр амьсгаа аваад энэхүү Life.Church-ийн Библи уншлагын төлөвлөгөөг эхэлцгээе, магадгүй Бурханы хэзээ ч бидэнд үүрүүлэхийг хүсээгүй ачааг бид үүрч байгаагаа ухаарч болох юм. Тэгвэл бид энэхүү ачааг аваад хаячихвал яаж байна? Хамтдаа гэрлээр аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.life.church/