Стрессээс эрх чөлөөг олж авах ньЗагвар

Finding Freedom From Stress

5-с 5 дахь өдөр

Анхаарал төвлөрүүлж буй зүйлээ өөрчил.

Таны амьдралын түүхийг стресс тодорхойлох шаардлагагүй. Стресс бол амьдралын байгалиас заяасан нэгэн хэсэг болох талаар бид суралцсан хэдий ч Түүний мөнхийн амар тайвнаар үүнийг тэр чигээр нь ялан дийлэхэд Есүс бидэнд тусалдаг. Тэгэхээр, бид хэрхэн стрессээ хүлээлгэн өгч, амьдралдаа урагш алхсаар байх боломжтой вэ?

Бид анхаарлаа стрессээс холдуулан, Бурхан руу хандуулах хэрэгтэй. Гэвч бид хаанаас эхлэх хэрэгтэй вэ? Хамгийн түрүүнд, таны бүхий лстресс Бурханд чухал гэдгийг мэд. Улирлын шалгалтынхаа талаар санаа зовж ч бай, үлдсэн амьдралдаа юу хийх вэ гэдгээс болоод сэтгэл санааны хямралд орсон ч бай бидний Бурханд энэ нь чухал тиймээс ч Тэрээр танд амар тайвныг өгөх болно. Түүний амар тайван нь дандаа таны төсөөлсөн шиг байхгүй ч энэ нь үргэлж танд яг хэрэгцээтэй зүйл тань байх болно.

Стрессээсээ анхаарлаа хэрхэн өөрчлөх боломжтой болохыг харна уу.

  1. Бэлэн болохоосоо өмнө магтан хүндэл. Филиппой 4-р бүлэгт стресст орсон үедээ яах ёстой талаар Паул бидэнд заадаг бөгөөд Эзэн дотор үргэлж баярла хэмээн энэхүү бүлгийг эхлүүлдэг. Үргэлж. Бид магтахыг хүссэн ч бай, хүсээгүй ч бай Бурханыг магтдагтай адилхан, учир нь бидний сэтгэл санаа өөрчлөгддөг ч, Бурханы сэтгэл санаа хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэр үргэлж бидний магтаалыг хүлээн авбал зохистой Нэгэн байсаар байдаг, бидний нөхцөл байдал үнэхээр хэцүү байх үед ч хүртэл. Бид Бурханыг магтах үед, бид Түүний Хэн болохыг, Тэрээр биднийг ямар нөхцөл байдлуудаас авч гарсан болохыг санадаг. Бурхан бол бидний стрессээс, санаа зоволтоос хамаагүй агуу Бурхан.
  2. Стрессээ хүлээлгэн өг. Бидний дараагийн алхам бол залбирч, хяналтыг тавьж өгөх мөн. Бид нөхцөл байдлаа тэр чигээр нь тавьж улмаар Бурхан бидэнд анхаарал халамж тавих болно гэдэгт найдах ёстой. Мессэж орчуулгын Филиппой 4-р бүлэгт, "санаа зоволтоо залбирал болгон өргө …таны амьдрал дахь санаа зоволтыг Христ орлуулах үед юу болох нь үнэхээр гайхамшигтай." Стрессээ хүлээлгэн өгөх гэдэг нь-тэр чигээр нь хүлээлгэн өгч, огт эргэж харахгүй байхыг хэлдэг.
  3. Бодол санаагаа эргүүл.Стрессдэхээ зүгээр л болих нь хангалттай биш. Бид юуны талаар боддог болохоо өөрчлөх шаардлагатай. Бид юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг тунгаан бодох шаардлагатай гэж Паул бичсэн байдаг. Юуны талаар стресст орсон гэдгийнхээ оронд дээрх зүйлсэд бодол санаагаа төвлөрүүл. Байгаа зүйлдээ талархалтай байхыг, Бурхан таныг юунаас авч гарсан болохыг, таны амьдрал дахь гайхамшигтай хүмүүсийг бүү мартаарай. Тэрхүү талархалтай байдалд таны бодол санаа, зүрх сэтгэлд халин урсах боломжийг олго. Эцэст нь бодол бүрээ Христийн дуулгавартай байдалд олзол. "Би стресст орсон байна" гэдгээ "Намайг хүчирхэгжүүлэгч Христээр би бүгдийг хийж чадна." гэдгээр соль. Бурханы Үгийн хүчирхэг үнэнээр стрессийн худлыг бут цохь.

Эдгээр гурван зүйлийг хийх зуршилыг бий болгох үед ямар ч нөхцөл байдалд та Бурханы амар тайвныг мэдрэх боломжтой болно. Стрессээ олж хар, үүнийг үнэнээр солих алхамыг хий, улмаар таны бүхий л зүйлд анхаарал халамж тавьдаг Тэнгэрлэг Эцэгтээ үүнийгээ өг. Та өдөр бүр амар тайван байх боломжтой тиймээс үүнийг эрж хай, улмаар стрессээ ардаа орхи.

Ярилцах

  • Эдгээр гурван санаанаас алинд нь та илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна вэ?
  • Стрессийн хамгийн ихээр танд хэлдэг худлууд нь юу вэ? Эдгээр худлуудаар та юуг орлуулах боломжтой вэ?
  • Дараагийн удаа та стресст орох эсвэл цөхөрсөн үедээ хэрхэн хариу үйлдэх талаар шийдвэрээ гарга.
Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Freedom From Stress

Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг олохын тулд энэ 5 өдрийн Библийн төлөвлөгөөг үзээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с