Стрессээс эрх чөлөөг олж авах ньЗагвар

Finding Freedom From Stress

5-с 2 дахь өдөр

Юуг та бусдаас илүүтэйгээр тодруулж байна вэ?

"Стресс" гэдэг үгийн хамгийн анхны тайлбаруудын нэг нь "гарах гарцгүйгээр хумих" бөгөөд энэ бол стресст орсон хүний мэдрэх мэдрэмжийг яг тодорхойлсон утга аж. Та амьсгалж эсвэл бодож сэтгэж ч чадахгүй мэт--боогдсон мэт мэдрэмж танд төрдөг. Хэдэн жилийн дараа энэ үг нь улам өргөжин зурагласан утгыг олж авчээ. Хамгийн эхний тодорхойлолтууд нь "анхаарлаа төвлөрүүлэх" эсвэл "үүнээс хамааралтай байх замаар ямар нэгэн зүйлд шахалт үзүүлэх" гэсэн утгатай байжээ.

Дахиад л яг толгойд хадаас хадах мэт голыг нь олж хэлсэн байна тийм үү? Бид стресст орох үедээ асуудал дээрээ бид юунаас ч илүүтэйгээр төвлөрдөг. Энэ нь заримдаа байх зүйл хэдий ч бид өөрсдөөсөө-бид асуудал дээрээ илүүтэйгээр төвлөрч байна уу эсвэл Бурхан Эзэн дээрээ илүүтэйгээр төвлөрч байна уу? гэдгээ асуудаг байх хэрэгтэй.

Матай 6-р бүлэгт Есүс энэ асуултыг биднээс асуудаг. Амьдралд маань юу болох бол гэдгийн талаар бид санаа зовох шаардлагагүй хэмээн Тэрээр тайлбарласан байдаг. Үүнийхээ оронд Түүнд найдахад Тэрээр биднийг урьсан. Тэр бол бидний төлөө санаа тавьдаг сайн Эцэг гэдэгт бид үнэхээр итгэдэг эсэхээ авч үзэхийг биднээс Тэрээр хүссэн, учир нь Тэрээр бидэнд сайн сайхныг л өгөхийг хүсдэг гэдэгт бид чин зүрхнээсээ итгэх үедээ өмнөө байгаа зүйлсийн талаар бид санаа зовохоо болих боломжтой.

Есүсийн хэлсэн нэг содон зүйл гэвэл, "Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно."(Матай 6:33)

Энэ дэлхий дээр бидэнд юу хэрэгтэй болохыг Есүс биднээс илүү мэддэг. Гэвч бид тансаг амьдралаар амьдрахыг үнэхээр их хичээхдээ сатаарсан байдаг учраас мөнхийн амьдрал дээрээ анхаарал хандуулахаа мартсан байна уу? Энэ дэлхий бидний гэр орон биш гэдгийг бид мэднэ. Гэвч бид тохь тухыг шүтэх гээд байх нь элбэг байдаг. Бид юуны төлөө стресст ордог нь юуг хамгийн ихээр чухалчилдгыг маань илчилдэг. Хэрэв бид дараагийн хамгийн том зүйлд хүрэхийн төлөө үргэлж стресст ордог бол зүрх сэтгэл маань Бурханы Хаанчлалтай нийцэж байна уу эсвэл өөрсдийнхөө хаанчлалыг босгохын төлөө байна уу гэдгээ өөрсдөөсөө бид асуух хэрэгтэй.

Бурханаас бидэнд өгөгдсөн билэг авъяасаа энэ дэлхийд өөрслөлтийг авч ирэхийн төлөө ашиглах ёстой боловч хүсэл эрмэлзэлтэй байх нь буруу зүйл огт биш, бидэнд юу чухал болох маань зөв байрлалд байгаа эсэхээ бид шалгах ёстой. Юунаас ч түрүүнд Түүний хаанчлалыг хайгтун-тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

Тэгэхээр, стрессийнхээ талаар тунгаан бодох үедээ юунд найдаж байгаагаа өөрөөсөө асуу. Юуг та илүү тодруулж байна вэ?

Бурхан дээр хамгийн түрүүнд анхаарлаа төвлөрүүлэхийг сонго. Тэр бол таныг харж ханддаг сайн Эцэг гэдэгт найдахыг сонго. Таны анхаарал өөрөөсөө холдон Бурхан руу эргэх үед стресс тань тийм ч их агуу биш болохыг нь хараад та үнэхээр алмайрах болно.

Ярилцах

  • Хэрэв та шударгаар хариулах юм бол сүүлийн үед та юунаас ч илүүтэйгээр юуг тодруулж байна вэ?
  • Анхаарлаа стрессээс холдуулан Бурхан руу эргүүлж эхлэх боломжтой ямар арга замууд танд байна вэ?
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Freedom From Stress

Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг олохын тулд энэ 5 өдрийн Библийн төлөвлөгөөг үзээрэй.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с