Чуулганд явахаа болих ньЗагвар
Чуулганд явахаа болих 5 дахь шалтгаан: Үнэндээ, чуулган бол зүгээр л "очиж болдог" газар биш.Хүүхэд харах, бусад хүмүүсийг таньж мэдэх, бусдад туслах, хүмүүстэй мэндчилэх, найзуудыгаа урих, өгөх, хэн нэгэнд зөвлөгч болох, бусдад Есүсийн талаар ярих зэргээр яваандаа хотынхондоо үйлчлэхийг чуулган таниас хүсэх болно.
Чуулган байж эхлэх 5 дахь шалтгаан: Бид чуулганд явдаггүй--бид өөрсдөө чуулган бөгөөд бид өөрсдөө ямар нэгэн газар руу явдаг. Life.Church-д ийнхүү хэлдэг үг бий, "Бид сүнсний хэрэглэгчид биш. Бид сүнсний хандивлагчид. Бид чуулган бөгөөд энэ дэлхийн төлөө бид оршин тогтнодог." Яагаад чуулган байж эхлэх хэрэгтэй гэж? Есүс бидэнд ингэж хэлсэн учраас юм. Учир нь Бурханы үгийг сонссон атлаа үйлдэхгүй байх нь тийм ч сайн хоршил биш. Учир нь дэлхийд чуулган хэрэгтэй: Чат өрөөнд, хот дотор, ажилд, гэр бүлийн өрөөнд, кофе шопд болоод чуулганы байшинд Есүсийг даган орох тан шиг бодит хүмүүс хэрэгтэй.
Хараахан үнэмшихгүй хэвээрээ л байна уу? Панчогийн түүхийг үзнэ үү.
Залбирал: Бурхан, чуулганы тань нэгэн хэсэг байхаар намайг урьсан Танд талархъя. Чуулганыг, Таны бие махбодыг зүгээр л өөр нэг очих газар гэж дорд үзэж байсныг минь уучлаач Есүс. Дэлхий дээр--Чуулганаар дамжуулан--чуулганы нэгэн хэсэг болж Таны ажлыг хийх хүч чадлыг надад өгөөч Ариун сүнсээ. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Христитгэлтнүүд яагаад чуулганд явдаг шалтгааны талаар та өмнө нь бодож л байсан байх. Өөр нэг явах газар төдий байхын тулд чуулган хэзээ ч оршин тогтноогүй байж болно. Чуулганд явсаар залхсан ч бай эсвэл яг хаана таарч тохирохоо та олж мэдэхийг хүсч байгаа бол Чуулган байх талаар Библи дээр юу гэж хэлсэн байдгыг харахад яг тохирсон цаг одоо ирээд байна. Life.Church-ийн энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний хамт Пастор Крейг Грошелийн Чуулганд явахаа болих нь гэсэн сургаалийг эхэлцгээе.
More