Чуулганд явахаа болих ньЗагвар
Чуулганд явахаа болих 3 дахь шалтгаан: Таагүй болж эхэлдэг. Чуулганд хачин хүмүүс явдаг. Тэд тан руу хараад инээмсэглэдэг. Тэд таныг таньж мэдэхийг хүсэх мэт санагддаг. Тэд мөнгө, цаг заваа чуулганд болон эргэн тойрныхондоо тусалж, үйлчлэхэд өгдөг. Тийм сайхан ханддаг хүн гэж байхгүй тийм үү? Тэд таниас огт өөрөөр бодож сэтгэдэг эсвэл тэд тантай маш адилхан байж болох юм. Хэлэхэд тийм амаргүй хэдий ч хачин хүмүүс чуулганд явахаа болих хангалттай шалтгаан байдаг.
Чуулган байж эхлэх 3 дахь шалтгаан: Бид бүгдээрээ л хачин хүмүүс. Чуулган маань хачин учир нь чуулган хүмүүсээс бүрддэг. Шударга байцгаая--ямар нэгэн арга замаар бид бүгдээрээ л хачин хүмүүс шүү дээ. Гэхдээ энэ бол байдаг л зүйл учир нь энгийн зүйл хүн бүхэнд тохирдоггүй болсон санагдаж байна. Эртний Чуулган дахь иудейчүүд, харийнханы адил биднийг хачин болгох өөр өөр байдал маань хамтдаа нийцдэг шалтгаан байж болно. Чуулган маань хаа нэгтээ явж буй учир ньбид бүгдээрээ Бурханы гайхамшигтай нигүүлслийг олсон, инээд хүрмээр итгэлтэй, хачин, эмтэрсэн, уучлагдсан хүмүүс. Өөр юу хачин байдаг гээч? Ямар нэгэн хэсэг нь болохгүйгээр зүгээр л чуулганд явах бол хачин.
Залбирал: Бурхан, чуулганыхаа нэгэн хэсэг болоход минь саад болох ямар нэгэн зүйл, айдас, өвдөлт байгаа бол үүнийг надад харуулаач. Чуулгандаа тусалж эхлэх дараагийн алхам маань юу вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христитгэлтнүүд яагаад чуулганд явдаг шалтгааны талаар та өмнө нь бодож л байсан байх. Өөр нэг явах газар төдий байхын тулд чуулган хэзээ ч оршин тогтноогүй байж болно. Чуулганд явсаар залхсан ч бай эсвэл яг хаана таарч тохирохоо та олж мэдэхийг хүсч байгаа бол Чуулган байх талаар Библи дээр юу гэж хэлсэн байдгыг харахад яг тохирсон цаг одоо ирээд байна. Life.Church-ийн энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний хамт Пастор Крейг Грошелийн Чуулганд явахаа болих нь гэсэн сургаалийг эхэлцгээе.
More