Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар
Дутмаг байдлаас харьцуулалт ирдэг болохыг төлөвлөгөөнийхөө эхэнд бид ойлгож авцгаасан. Энэ нь Бурхан гэж Хэн болох ба Түүний улмаас бид хэн болсон гэдгээ ойлгох ойлголт дутмаг байдлаас аж.
Өдөр бүр Түүнтэй холбогдсон хэвээр байж чаддаггүй байдал маань Түүний үнэндээ Хэн болохыг бүрэн ойлгож мэдээгүйгээр юм. Тэр бол биднийг тэнгэрулсаас ажиглан, алдаа гаргахыг маань хүлээж байдаг ууртай баяр хөөрийг бусниулагч биш. Тэр биднээс сайн сайхан зүйлийг харамладаг Нэгэн биш. Тэр биднийг буруушаадаггүй, шүүдэггүй эсвэл биднийг гэсэн сөрөг бодол Түүнд огтхон ч байдаггүй. Тэр бол зүрхний цохилттой маань адил ойрхон байдаг үнэхээр хувийн харилцаатай, хайрлагч Бурхан.
Тэр бол хэмжээлшгүй бүрэн төгс Нэгэн. Түүнд дутагдах зүйл гэж нэг ч үгүй. Есүс загалмай дээр хийсэн үйлдлээрээ Бурханы Ариун сүнс бидний дотор орших боломжийг бидэнд олгосон. Тиймээс, бидэнд дутагдах зүйл гэж нэг ч үгүй.
Харьцуулалтын талаар ярих үедээ бид ердөө л дараах зүйлийг санах хэрэгтэй: хүн нэг бүр Бурханы Хэн болохын илэрхийлэл—дэлхийд Өөрийнхөө Хэн болохыг харуулахыг хүссэн дүр төрх.
Таниар дамжуулан Эзэн ямар дүр төрхийг илчилж буйг та мэдэх үү?
Та бол:
Зохион байгуулалттай, Хайр энэрлээр дүүрэн, Хариуцлагатай, Бүтээлч, Чөлөөт-сүнстэй, Сахилга баттай, Эелдэг, Инээдтэй, Ухаалаг, Аймшиггүй, Дөлгөөн, Сайн сонсдог нэгэн, Тэжээн тэтгэгч, Өрсөлдөгч, Тайван, Хүчтэй…Тэр таны дотор Өөрийнхөө дүр төрхийг оруулсан. Бурхан бол үнэхээр олон талстат! Бидэнд Өөрийгөө Хэн болохыг илэрхийлэхийн тулд Түүнд бүхэл бүтэн хүн төрөлхтөн хэрэгтэй байсан!
Харьцуулахаар соригдох үедээ хэн болохоо бас Түүний танд бэлэглэсэн онцгой онцлогуудаа мэддэг байх нь зөв зүйлийг хийх итгэлтэй байдлыг танд өгөх болно. Өөрөөсөө, "Энэ хүн Бурханы талаар надад юуг харуулж байна вэ?" гэдгийг асуу.
Сошиал медиан дээр юуг хуваалцаж байгаагаар нь, "Энэ хүний хувьд Бурханы ямар дүр төрхийг би олж харж болох вэ?" гэж асуу.
Бусадтай харилцах үедээ, "Энэ харилцаагаар дамжуулан Бурхан надад юуг илчлэн харуулж байна вэ?" гэж асуу.
Бусдын авъяас эсвэл амжилтаар заналхийлэгдэх үедээ, "Энэ хүний амьдралд Бурханы хийж буй зүйлийг би хэрхэн тэмдэглэх боломжтой вэ?" гэж асуу.
Өөрийнхөө хэн болох тал дээрээ өсөж бас таныг хэн байхаар Бурхан бүтээсэнд итгэлтэй болж ирэх үедээ, эдгээр эерэг бодлуудыг та бодоод зогсохгүй харин чангаар хэлдэг болох болно. Харьцуулалтаар дамжуулан өөрийгөө болон бусдыг дорд үзэж сэтгэлээр унагаахынхаа оронд бусдыг барьж босгохоор үнэн сэтгэлээсээ магтаалыг хэлдэг болох болно. Та бусдад ямар амьдрал бэлэглэгч нэгэн болно гээч!
Та өөрийгөө Бурханы Хэн болохыг харуулах үнэ цэнэтэй дүр төрх болохоор харах үедээ, бусдыг ч бас үүний адилаар харж эхлэх бөгөөд эцэст нь харьцуулалтын хавхыг ялан дийлдэг.
Эзэн, Та намайг хардагчлан өөрийгөө харахад минь туслаач. Уулзах хүн бүрээс Бурханыг олж харах нүдийг минь нээгээч, тэгснээрээ харилцаагаараа дамжуулан би Танд алдрыг авч ирэх боломжтой болох юм. Миний дотор байршуулсан Таны Хэн болох тэр онцгой дүр төрхийг бас үнэ цэнийг надад харуулаач гэж би гуйн залбирч байна тэгснээрээ бусдын дотор Таны байршуулсан онцгой дүр төрхийг чөлөөтэй тэмдэглэх боломжтой болно. Би ахин харьцуулахгүй. Би дахин хэлж байна, би өөрийгөө бусадтай харьцуулахгүй харин Христийн бие махбодийг тэмдэглэхэд би хувь нэмрээ оруулах болно тэгснээрээ энэ нь барьж босгогдон, хүчирхэгжих болно, Есүсийн хүчит Нэрээр залбиран гуйлаа, Амен!
Энэ төлөвлөгөө танд таалагдсан гэдэгт би найдаж байна. Таныг хойш татах зүйлээс чөлөөлөгдөхөд тань туслахуйц илүү эх сурвалжуудыг уншихыг хүсвэл,
Instagram дээр Аннатай холбогдоорой: @annalight09Энэ төлөвлөгөөний тухай
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.
More