Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цагЗагвар
Бид ихэнхдээ бусадтай өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд тэднээс хамаагүй дээр, тэднээс хамаагүй түрүүлж яваа, хамаагүй хөөрхөн, туранхай, илүү орлоготой, дагагчид илүүтэй, илүү үр нөлөөлөл бүхий гэсэн дүгнэлтэд хүрдэг. Улмаар бид давуу байдлын мэдрэмжийг мэдэрдэг.
Үүний асуудал нь давуу байдал бол бардам занд үндэслэдэг ба бардам занг юу дагадаг болохыг бид Библиэс сурцгаасан. Сүйрэл.
Бусдаас давуу нэгэн мэт мэдрэмжийг олж авахын тулд өөрсдийгөө бусадтай харьцуулахын асуудал биднээс хамаагүй давсан хүн байх л болно, биднээс хөөрхөн, илүү туранхай, хамаагүй том хаустай, илүү мөнгөтэй, илүү дагагчидтай бас илүү үр нөлөөлөлтэй гэж харах хэн нэгэн байж л таарна гэдэг юм. Ийм учраас харьцуулалтын хоёрдахь үр дагавар зүрхэнд маань мөн адилхан хор хөнөөлтэй.
Бид бусадтай өөрсдийгөө харьцуулан, дутмаг болохоо ухаарах үедээ илүү доод байр суурийг мэдэрдэг. Илүү доод байр суурь нь өөртөө итгэлгүй байдлаас үндэслэдэг. Энэ нь даруу байдлын асуудал байхаа аль хэдийнээ больж улмаар бодол санаа, хандлагыг сөрөг болж хувиргадаг. Өөрийгөө дорд үзэх нь сэтгэлийн хямрал, сэтгэлийн зовлон түгшүүр ба айдаст хөтөлнө. Энэ зан байдал биднийг мөн л адил дөнгөлдөг учир нь энэ нь биднийг худлын шоронд хорьдог.
Жинхэнэ даруу байдал л бидэнд хэрэгтэй болохыг санаарай, учир нь даруу байдал Бурханд таалагддаг ба Түүнд алдрыг авч ирдэг. Үүнийг тэнцвэрээ олсон жинтэй төсөөл. Жинхэнэ даруу зан биднийг аль ч зүг рүү хэт давахгүйгээр тогтвортой байлгадаг.
Жинхэнэ даруу байдлыг олж авахын тулд зөвхөн Бурханы стандартыг л хэмжүүрээрээ хэрэглэх ёстой—Түүний хэмжүүрт хэрхэн хүрэхээ бид бүгд мэддэг.
Ром 3:23 бидэнд, "Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй" гэж хэлдэг.
Бид тэр хэмжээст хүрдэггүй! Бид хүрдэггүй, бид өөрсдийнхөө хүчээр үүнийг үйлдэж чадахгүй учраас даруу байдал— жинхэнэ даруу байдал— бидэнд хэрэгтэй болдог.
Амьдралаа нум сум гээд төсөөлөөд үз. Харваач нуманд сумыг хийж бай руу чиглүүлэн харвадаг. Бай нь бидний амьдралд зориулсан Бурханы стандарт юм. Сум агаарыг зүсэн шуухитнах хэдий ч удалгүй сум байны голыг онолгүйгээр, байнд ч хүрэлгүйгээр газар унана. Хүрдэггүй гэж Библи дээр хэлэхдээ үүнийг хэлж байгаа гэсэн утгатай.Бурхан Өөрийнхөө хайрын нигүүлслийнхээ дагуу бидэнд Есүсийг өгдөг, сумыг маань авч улмаар үлдсэн зайг туулахад бидэнд тусалдаг гэдэг бол сайнмэдээ юм. Есүсээр дамжуулан бид хол замыг туулах хэдий ч Тэр бидэнд хэрэгтэй аж! Бид бүгдэд Тэр л хэрэгтэй. Биднээс дээр нэгэн гэж нэг ч үгүй. Биднээс дор нэгэн гэж нэг ч үгүй. Бидний үнэ цэнийг харахдаа Тэр биднийг яг л ижилхэн гэж хардаг. Түүнээс л бид өөрсдийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээ олж, хэн болохоо бид мэддэг, бидэнд Түүнээс өгөгдсөн амьдрал, явах зам мөр, зорилгоо бид олж авдаг.
Өөр бусад сумнууд руу биш харин бай руу харсаар байхад жинхэнэ бас бат бөх даруу байдал ирдэг.
Эзэн, Хараагаа өөр бусад хүмүүсийн хэлж, хийж буй зүйл дээр биш Тан дээр тусгасаар байхад надад туслаач. Миний үнэ цэнэ, хэн болох маань, зүг чиг маань өөр хэн нэгнээс бус зөвхөн Таниас л ирдэг. Би жинхэнэ даруу байдал ба Танд таалагдан, Таныг хүндэлдэг тийм зүрхийг хүсэж байна. Бардам зан эсвэл өөртөө итгэлгүй байдалд хэт хазайж буй амьдралын хэсгийг минь надад харуулж өгөөч бас Өөртэйгөө намайг эргүүлэн нэг шугаманд байрлуулж өгөөч.
Энэ төлөвлөгөөний тухай
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.
More