Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Библи дээрхи Дахин амилсан баярын тухай чимээгүй цаг: МосиакЗагвар

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

46-с 15 дахь өдөр

Иохан Кассиан (Египет, 365-435) Хамгийн өндөр настай Эцгүүдийн нэгнээс бидэнд өгөгдсөн бас мэдэхийг үнэхээр хүсч буй цөөн хэдэн хүнд өгөх ёстой зүйл бол энэ мөн: Бодол санаандаа үргэлж Бурханы бодол санааг агуулсаар байхын тулд та Бурханы номлолоос бүрэн зуурч авсан байх ёстой: "Бурхан, намайг аврахаар соёрхооч!ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!" [Дуулал 70:1]. Ямар нэгэн шалтгааны улмаас л энэхүү эшлэл нь бүхэл бүтэн Бичээсээс сонгогдссон байж таарна. Хүний мөн чанарт байж болох бүхий л мэдрэмжүүдийг энэ нь өөртөө агуулдаг. Энэ нь ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай бөгөөд бүхий л сорилтуудын эсрэг хэгрэглэгдэх боломжтой. Ямар ч аюултай нүүр тулсан үедээ Бурханд хандан тусламж эрэн хашхирахыг хэлдэг. Сүсэг бишрэлийн улмаас гэмээ гэмших даруу байдлыг энэ нь илэрхийлдэг. Энэ нь үл төгсөх санаа зовнил болон айдсын сонор сэрэмж төрсөн болохыг илэрхийлдэг. Энэ нь бидний сул дорой байдал, залбирал маань сонсогдсон гэсэн нотолгоо, үргэлж бас хаана ч байсаар байдаг тусламжинд итгэх итгэлийгг илэрхийлдэг. Өөрийн хамгаалагчаа мөнхөд дуудсаар байх нэгэн бол хамгаалагч нь өөртэй нь ойр байдагт итгэлтэй байдаг нэгэн мөн. Энэ бол энэрэнгүй сэтгэл болон хайраар дүрэлзсэн нэгэний дуу хоолой мөн. Энэ бол муу ёрын сүнсний урхийг харсан нэгэний айдсаар дүүрэн уйлаан, өдөр шөнөгүй бүслэлтийн доор байгаа нэгэний уйлаан бас түүний хамгаалагч ирж аврахаас нааш тэрээр зугтан гарч чадахгүй болохоо дуу алдаж буй нэгэний уйлаан мөн. Энэхүү богинохон эшлэл бол муу ёрын сүнсний ширүүн довтолгооны эсрэг тэмцэлдэж буй хүмүүст зориулсан номхотгошгүй хана юм. Энэ бол нэвтлэхийн аргагүй хуяг дуулга бас хамгийн бат бөх бамбай юм. Бидний бодол санаанд ямар зэвүүцэл, зовлон, гуниг байсан ч хамаагүй, энэхүү эшлэл нь бидний дуудвал зохих тэр Нэгэнийг, бидний зовлонг хардаг Нэгэнийг бас Түүнд залбирагч хүмүүсээс хэзээ ч хол байдаггүй Нэгэнийг бидэнд илчилэн харуулдаг учраас залбирал дотроо цөхрөхөөс энэхүү эшлэл биднийг хамгаалдаг. Бид сүнслэг байдлын маань хувьд бүх зүйл сайн сайхан байгаа бол, бидний зүрх сэтгэлд баяр хөөр байгаа бол, энэхүү эшлэл нь бүх зүйл сайн сайхан байх үедээ бардам бас өөртөө хэт итгэлтэй болчихгүй байхыг бидэнд сануулдаг бөгөөд энэ нь Бурханы хамгаалалтгүйгээр үргэлжилсээр байдаг бас түргэн ирдэг тусламжуудыг хадгалах боломжгүй болохыг илэрхийлдэг. Миний хэлээд байгаа зүйл бол, энэхүү богинохон эшлэл нь бид бүгдэд бас бүхий л нөхцөл байдлуудад зайлшгүй шаардлагатай болохоо нотлодог. Бүх л зүйлд тусламж хэрэгтэй нэгэний хувьд түүнд Бурханы тусламж хүнд хэцүү бас гунигтай нөхцөл байдлуудад төдийгүй харин завшаантай бас баяр хөөртэй нөхцөл байдлуудад ч нэгэн адил хэрэгцээтэй байдаг. Тэр нэгэн нь Бурхан биднийг гай зовлонгоос авардаг, биднийг удаан хугацаагаар баяр хөөртэй байлгадаг, энэхүү нөхцөлүүдэд алинд нь ч бай Түүний тусламжгүйгээр хүн төрөлхтөний хэврэг чанараас юу ч үлдэхгүй гэдгийг мэддэг.
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

Devotions for Lent from Holy Bible: Mosaic

Лентийн турш дахь 46 өдрийн өдөр бүрийн чимээгүй цаг нь Ариун Библи: Мосиак нь эш таталт, уншлага, бас Бичээсийг нэгтгэн таньд Христ дээр бодол санаагаа төвлөрүүлэхэд туслах болно. Лент нь ямар утга учиртай болохыг та са...

More

Ариун Библи дээрхи Амилсан баяр ба Лент: Мосиакийн талаархи чимээгүй цагийг төлөө бид Тиндал Хаус Паблишерт талархлаа илэрхийлмээр байна. Ариун Библи: Мосиакийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: www.tyndale.com/p/holy-bible-mosaic-nlt/9781414322056 -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна