Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

30-с 28 дахь өдөр

Христийн амар тайван нь Түүний төрөлх чанартай адил утгатай бөгөөд энэхүү амар тайван нь бидний Эзэний энэ дэлхий дээрх амьдралаар илэрхийлэгдсэн байдаг. Амар тайвны Бурхан Өөрөө бүрэн утгаар ариусгадаг Нэгэн мөн. Христийн амар тайвны бэлгийг дотроо байлгаж, Бурханы хамгаалалтыг гаднаа байлгаж, улмаар хийж буй бүх зүйлээ Бурханы амар тайвнаар удирдуулахыг зөвшөөрч байгаа эсэхээ харах хэрэгтэй. Энэ л үед надаас "Христийн амар тайван зүрхийг минь захирах боломжийг олгох" үүрэг хариуцлага шаардагддаг.

Амар тайвны Бурханаар бид бүхний эдгээгдэх шаардлагатай нэг зүйл бол бүхнийг өөрсдийнхөө хүчээр хийх гэсэн шазруун тэмцэлдээн юм. Амар тайвны Бурхан таныг тайван байхад хүргэсэн үү эсвэл эсэргүүцэл, тэмцэлдээн таны дотор байсаар л байна уу? Өөрөө хийх гэсэн зөрүүд байдал тань таныг эзэмдсээр байна уу?—хийхийг хүссэн зүйлстэйгээ та тэмцэлдсэн хэвээрээ байна уу.

Тунгаан бодох асуултууд: Зүрх сэтгэлээ амар тайвнаар удирдуулахыг зөвшөөрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Тайван байх болон амар тайван дотор амьдрахын ялгаа юу вэ? Тайван байдал болон амар тайвны ялгаа юу вэ?

"Хамгийн дээд сайн сайхан болон хэрэв та гуйх юм бол"-с эш татсан болно, © Дисковэри Хаус Паблишинг
Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.

More

Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу