Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

30-с 25 дахь өдөр

Ихэнх хүмүүс буруу зүйл юу болохыг тэр бүр харж чаддаггүй бөгөөд Иеремиагийнх шиг эш үзүүлэгчийн яриаг тэд утгагүй зүйл гэж үздэг. Бурханаас тусгаар байдалтайгаар бид хэзээ ч буруу зүйлтэй солиоролд өртөлгүйгээр нүүр тулж чадахгүй. Хэрэв гэм нүгэл ямар ч утга учиргүй зүйл, бид хүмүүсийг зүгээр л сургаал заах замаар эдгээх чадвартай, ямар ч зүйлд амар тайвныг үүгээр дамжуулан авч ирэх боломжтой байсан бол Загалмайн эмгэнэлт явдал нь маш том алдаа байх байсан. Бурхангүйгээр бусад хүмүүс ямархуу байдалтай байгааг бид Бурханы нүдээр харж, тэд биднийг өрөвдөлтэй нэгэн мэтээр харах үед нь тэдний төлөө зуучлан залбирахыг Бурхан дотор Христтэй хамт амьдрах гэж хэлдэг.

Далд гэм бурууг минь надаас арилгаач. Мөн бардам гэм нүглүүдээс зарцаа хамгаалаач. Таны амар тайван, ариун байдал миний дотор ил болохыг би үзмээр байна!

Тунгаан бодох асуултууд: Зөвт нэгэн болгогдохоосоо өмнө бидний доторх буруу зүйлс яагаад цэвэрлэгдэх ёстой вэ? Гэм нүгэл оршин байх үед яагаад амар тайван байх боломжгүй вэ? Яагаад амар тайванд ариун байдал шаардагддаг вэ?

"Иеремиагийн талаарх тэмдэглэлүүд болон Бурханы хаалгыг тогших нь"-с эш татсан болно, © Дисковэри Хаус Паблишерс
Ѳдѳр 24Ѳдѳр 26

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.

More

Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу