Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар
Амар тайвныг тусган харуулдаг байх нь би Бурхантай зөвт харилцаатай байж, бодол санаагаа Түүн рүү хандуулах эрх чөлөө надад байгаагийн агуу нотолгоо мөн. Хэрэв би Бурханы өмнө зөвт байж чадахгүй байгаа бол өөрөөсөө өөр юунд ч бодол санаагаа хандуулах боломжгүй байдаг. Яг одоо та Бурханы урьдаас тогтоосон зөвшөөрлөөр ирж буй салхи шуурга, давалгаанд сатаарч, агуу ихээр үймүүлэгдсэн байдалтай байна уу? Итгэл үнэмшлийнхээ бул чулууг эргүүлээд ч та амар тайван, баяр баясгалан, тайтгарлын худгийг олж чадахгүй, бүх зүйл хоосон мэт байна уу? Тэгвэл харцаа дээш өргөөд, бидний Эзэн Есүс Христийн хэзээ ч үймүүлэгдэшгүй байдлыг хүлээн ав. Дайн дажин, өвчин зовлон, саад бэрхшээлийн дунд ч Тэнгэрулсад Тэрээр амар тайван хаанчлан байдаг.
Бурханы Ариун Сүнс таны бодол санаанд амар тайвныг авч ирэхээсээ өмнө, эхлээд дотор нь байгаа хогийг цэвэрлэх хэрэгтэй болдог. Тэрээр үүнийг хийхээс өмнө ямар төрлийн хог байгааг бидэнд харуулж өгдөг.
Тунгаан бодох асуултууд: Хувиа хичээсэн бодлууд надад амар тайвны талаарх ойлголтын талаар юуг хэлдэг вэ? Бурхантай болон бусадтай амар тайван байдлыг олж авахаас өмнө би сэтгэл түгшээсэн ямар бодлуудыг бодол санаанаасаа арилгах хэрэгтэй байна вэ?
"Христитгэлт сахилга бат болон Эзэнтэй адил үйлчлэгч байх нь"-с эш татсан болно, © Дисковэри Хаус Паблишерс

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.
More
Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу