Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуйЗагвар

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

30-с 16 дахь өдөр

Бурханы Ариун Сүнс бидэн дээр ирж улмаар Бурханаас өгөгдөөгүй бүх зүйл цэвэрлэгдэх ёстой болохыг бид ойлгож эхэлдэг. Хүмүүс гайхширсандаа ийнхүү хэлдэг, "Би Бурханаас Ариун Сүнсээ өгөөч гэж гуйх үед Тэр надад баяр баясгалан, амар тайвныг өгөх байх гэж найдаж байсан ч яг тэр цагаас эхлэн миний амьдрал үнэхээр хэцүү байдалтай болсон." Энэ бүгд л Тэр аль хэдийнээ ирсэн, Тэр "мөнгө хүүлэгчдийг" хөөн гаргаж байгаа болохыг харуулах тэмдгүүд бөгөөд эдгээр нь Эзэний Өргөөг хууль бус наймааны газраас ухаарлын өргөө болгон өөрчилдөг зүйлс мөн.

Дипломатч бай. Ухаалаг бай. Хэрсүү ухаанаар буулт хийснээр та бүхнийг өөрийнхөө удирдлагад оруулах болно. Ийм төрлийн зүйлд л энэ дэлхийн амар тайван үндэслэдэг. Бид үүнийг "дипломат байдал" гэж нэрлэдэг. Есүс сорилтуудаас үл хамааран Бурханы арга замд итгэсэн хэвээр байсан нь Бурханы Ариун Сүнсний үзэл бодлоос бусад бүхий л үзэл бодлын хувьд маш ухаалаг зүйл байсан.

Тунгаан бодох асуултууд: Есүс миний амьдралд ямар эмх замбараагүй байдлыг бий болгосон бэ? Тэр юуг цэвэрлэх бас хаяхаар шийдсэн байна вэ? Би дипломатч харилцаанд ямар итгэл хүлээлгэдэг вэ?

"Түүний Эзэнтэй адил Үйлчлэгч"-с эш татсан болно, © Дисковэри Хаус Паблишерс
Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

Oswald Chambers: Peace - Life in the Spirit

Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.

More

Дэсковэри Хаус Паблишерс-т энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: www.utmost.org -д зочилно уу