ДУУЛАЛ 56:1-13

ДУУЛАЛ 56:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурхан, намайг өрөвдөөч. Хүн намайг залгих гэж бүхэл өдөржин давшлан дайрч намайг дарладаг. Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ. Айх үедээ би Танд итгэлээ өгнө. Бурханы дотор би Түүний үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн. Би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ? Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг. Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм. Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг, Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа Миний алхмуудыг ажигладаг. Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч, Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч. Миний төөрөн явсныг Та тоолсон билээ. Миний нулимсыг тулмандаа хийгээч. Тэд Таны номд бичигдээгүй гэж үү? Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ. Бурханы дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана. Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ? Бурхан, Таны тангаргууд над дээр буй. Би Танд талархлын тахилуудыг өргөнө. Учир нь Та миний амийг үхлээс, Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд Миний хөлийг бүдрэхээс аварсан.

Хуваалцах
ДУУЛАЛ 56 унших

ДУУЛАЛ 56:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурхан, намайг энэрээч Учир нь хүмүүс намайг гишгэчиж, Бүхэл өдөржин намайг дарангуйлж байна. Дайсагнагсад минь намайг өдөржин гишгэчиж байна. Учир нь миний эсрэг довтлогчид олуулаа билээ, Хамгийн Дээд Эзэн! Айдастай өдрүүддээ би Танд итгэн найдна. Бурханы дотор үгийг нь би магтана. Бурханд би итгэсэн. Би айхгүй. Махбодтон, надад юу хийж чадах вэ? Өдөр болгон тэд үгсийг минь гуйвуулж байна. Бүх бодол нь миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм. Тэд цугларцгааж, тэд нуугдаж, өөрсдийгөө нууж байна. Тэд амийг минь хүлээж байхдаа Алхмуудыг минь ажиглаж байна. Бурхан, цөв муугийнх нь төлөө тэдэнд хариу төлөөч, Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч. Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд бичигдээгүй гэж үү? Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ. Бурхан дотор би үгийг магтана. ЭЗЭН дотор би үгийг магтана. Бурханд би итгэсэн бөгөөд айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ? Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна. Би талархлын тахилуудыг Танд өргөнө. Учир нь Та амийг минь үхлээс, Хөлийг минь бүдрэхээс аварсан бөгөөд Амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд тэгсэн билээ.

Хуваалцах
ДУУЛАЛ 56 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна