Дуулал 56

56
Хавчлага дорх найдлага
Удирдаачид. Алсад буй чимээгүйхэн тагтаан аялгуунд. Филистчүүд Давидыг Гатад барих үеийн миктам.
1Бурхан, намайг энэрээч
Учир нь хүмүүс намайг гишгэчиж,
Бүхэл өдөржин намайг дарангуйлж байна.
2Дайсагнагсад минь намайг өдөржин гишгэчиж байна.
Учир нь миний эсрэг довтлогчид олуулаа билээ, Хамгийн Дээд Эзэн!
3Айдастай өдрүүддээ би Танд итгэн найдна.
4Бурханы дотор үгийг нь би магтана.
Бурханд би итгэсэн.
Би айхгүй.
Махбодтон, надад юу хийж чадах вэ?
5Өдөр болгон тэд үгсийг минь гуйвуулж байна.
Бүх бодол нь миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.
6Тэд цугларцгааж, тэд нуугдаж, өөрсдийгөө нууж байна.
Тэд амийг минь хүлээж байхдаа
Алхмуудыг минь ажиглаж байна.
7Бурхан, цөв муугийнх нь төлөө тэдэнд хариу төлөөч,#56:7 магадлалт хувилбар шийтгээч
Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.
8Миний төөрөгдөл бүрийг Та тоолсон билээ.
Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч.
Таны номд бичигдээгүй гэж үү?
9Миний дуудах өдөр дайснууд минь ухарна.
Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.#56:9 Учир нь би тэр Бурханыг мэднэ.
10Бурхан дотор би үгийг магтана.
ЭЗЭН дотор би үгийг магтана.
11Бурханд би итгэсэн бөгөөд айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
12Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна.
Би талархлын тахилуудыг Танд өргөнө.
13Учир нь Та амийг минь үхлээс,
Хөлийг минь бүдрэхээс аварсан бөгөөд
Амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд тэгсэн билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 56: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү