ДУУЛАЛ 56

56
Найрал дууны удирдаачид. Алс холын царсан дээрх тагтааны аялгуунд зориулсан дуу. Филистчүүд өөрийг нь Гатад барих үеийн Давидын миктам.
1Бурхан, намайг өрөвдөөч.
Хүн намайг залгих гэж бүхэл өдөржин давшлан дайрч намайг дарладаг.
2Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг.
Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.
3Айх үедээ би Танд итгэлээ өгнө.
4Бурханы дотор би Түүний үгийг магтана.
Бурханд би итгэлээ өгсөн.
Би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
5Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг.
Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.
6Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг,
Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа
Миний алхмуудыг ажигладаг.
7Бурхан, хорон муугаас болж тэдэнд нөхөн төлөөч,
Уур хилэнгээр хүмүүсийг номхтгооч.
8Миний төөрөн явсныг Та тоолсон билээ.
Миний нулимсыг тулмандаа хийгээч.
Тэд Таны номд бичигдээгүй гэж үү?
9Тэгвэл миний дуудах өдөр дайснууд минь ухарна.
Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ.
10Бурханы дотор би үгийг магтана.
ЭЗЭН дотор би үгийг магтана.
11Бурханд би итгэлээ өгсөн бөгөөд би айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
12Бурхан, Таны тангаргууд над дээр буй.
Би Танд талархлын тахилуудыг өргөнө.
13Учир нь Та миний амийг үхлээс,
Түүгээр ч барахгүй, амьдын гэрэлд Бурханы өмнө намайг алхуулахын тулд
Миний хөлийг бүдрэхээс аварсан.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 56: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна