ЛЕВИТ 9:1-7
ЛЕВИТ 9:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Найм дахь өдөр Мосе, Аароныг, түүний хөвгүүдийг мөн Израилийн ахмадуудыг дуудав. Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн. Тэгээд Израилийн хөвгүүдэд “Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг мөн шатаалт тахилд согоггүй бяруу, хурга хоёрыг мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй. Ийнхүү Мосегийн тушаасныг тэд уулзалтын майхны өмнө авчирч, даяар хотол түмэн ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсоцгоов. Мосе —ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв. Тэгээд Мосе, Ааронд —ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.
ЛЕВИТ 9:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Найм дахь өдөрт Мосе нь Аарон болон түүний хөвгүүдийг, Израилийн ахмадуудыг дуудав. Тэр Ааронд хэлсэн нь —Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахилд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн. Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг, эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно”. Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов. Мосе —ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв. Тэгээд Мосе Ааронд —Тахилын ширээнд ойртон ирж, өөрийнхөө төлөө болон ард олны төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилаа өргө. Тэгээд ЭЗЭНий тушаасан ёсоор ард олны өмнөөс чи эвлэрүүллийг хийхийн тулд тэдний төлөө өргөлийг өргө гэлээ.