Леви 9:1-7

Леви 9:1-7 АБ2013

Найм дахь өдөр Мосе, Аароныг, түүний хөвгүүдийг мөн Израилийн ахмадуудыг дуудав. Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн. Тэгээд Израилийн хөвгүүдэд “Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг мөн шатаалт тахилд согоггүй бяруу, хурга хоёрыг мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй. Ийнхүү Мосегийн тушаасныг тэд уулзалтын майхны өмнө авчирч, даяар хотол түмэн ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсоцгоов. Мосе —ЭЗЭНий алдар та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл энэ болой гэв. Тэгээд Мосе, Ааронд —ЭЗЭНий тушаасан ёсоор тахилын ширээнд ойртон ирж, нүглийн тахилаа болон шатаалт тахилаа гүйцэтгэн өөртөө болон ард олондоо эвлэрүүллийг хийгээд мөн ард олны өргөлийг өргөн тэдэнд эвлэрүүллийг хийгтүн гэлээ.