ХААДЫН ДЭД 19:15-19
ХААДЫН ДЭД 19:15-19 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ. ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгийг сонсооч. ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд, бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ЭЗЭН, ганц Бурхан гэдгийг мэдэх болно гэв.
ХААДЫН ДЭД 19:15-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран, —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ. ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч. ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон тэдний газар нутгийг сүйтгээд, тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.