ШАСТИРЫН ДЭЭД 29:8-13

ШАСТИРЫН ДЭЭД 29:8-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Үнэт чулуутай байсан нь түүнийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэст зориулан гершон хүн Иехиелийн гарт өгөв. Ард олон бүхий л зүрхээрээ ЭЗЭНий төлөө бэлэн буйгаа харуулсан учраас ийнхүү дуртайяа үйлчилсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав. Ингээд Давид бүх чуулганы нүдэн дээр ЭЗЭНийг талархан магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, тэнгэрт болоод газар дээрх бүх юмс Таных учир агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан Таных билээ. Өө, ЭЗЭН минь, Та, бүхний дээр эрхэм дээд тэргүүн тул хаанчлал Таных билээ. Эд баялаг, алдар хүндлэл аль аль нь Танаас ирдэг ба Та бүхнийг захирдаг. Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг бөгөөд агуу болгох хийгээд хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Тиймээс, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны яруу алдарт нэрийг магтъя.

ШАСТИРЫН ДЭЭД 29:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үнэт чулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирч, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв. Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав. Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.