ШАСТИРЫН ДЭЭД 29:8-13

ШАСТИРЫН ДЭЭД 29:8-13 АБ2004

Үнэт чулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирч, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв. Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав. Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай. Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг. Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.