ДУУЛАЛ 139:13-16

ДУУЛАЛ 139:13-16 АБ2004

Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.