ДУУЛАЛ 139:13-16
ДУУЛАЛ 139:13-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь Та миний эрхтнүүдийг хэлбэртэй болгожээ. Та эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд Миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Миний биеийн галбир Танаас нууцлагдаагүй юм. Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн Нэг нь ч болоогүй байхад Тэд бүгд Таны номд бичигдсэн байжээ.
ДУУЛАЛ 139:13-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ.