СУРГААЛТ ҮГС 27:5-9
СУРГААЛТ ҮГС 27:5-9 АБ2004
Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм. Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг. Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.