СУРГААЛТ ҮГС 27:5-9
СУРГААЛТ ҮГС 27:5-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Далдлагдсан хайраас ил зэмлэл дээр. Андын чинь учруулсан шарх сайныг. Дайсны чинь үнсэлт заль мэхийг. Цатгаланд сархинагийн бал ч амтгүй Өлссөнд гашуун юм ч чихэрлэг. Гэрээ орхих нь үүрээ орхих жигүүртэн мэт. Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах. Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 27 уншихСУРГААЛТ ҮГС 27:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй, Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм. Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй. Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг. Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу. Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.
Хуваалцах
СУРГААЛТ ҮГС 27 унших