Зехариа 6
6
Найм дахь үзэгдэл: Дөрвөн тэрэг
1Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирэх нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж. 2Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,#Илч 6:4–5 3гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.#Илч 6:2 4Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлчид хандан
—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд 5тэнгэрэлч надад хариулан
—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас гарч буй тэнгэрийн дөрвөн салхи юм.#Илч 7:1 6Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм. 7Хүчтэнүүдийг гарч явахад тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр
—Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав. 8Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан
—Харагтун, умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.
Титэмлэгч Мөчир
9ЭЗЭНий үг мөн над уруу ирж айлдсан нь
— 10Цөлөгдөгсдөөс, Вавилоноос ирсэн Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр. 11Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн. 12Тэгээд түүнд “Түг түмдийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно. #Иер 23:5, 33:15; Зех 3:8 13Тийм ээ, ЭЗЭНий сүмийг барих хүн нь Тэр юм. Тэр хүндлэлийг хүртэж, Өөрийн сэнтий дээр захирна. Иймээс Тэр Өөрийнхөө сэнтий дээр тахилч болж, хоёр талын хооронд энхийн зөвлөл болох юм” хэмээн хэл гэв. 14Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно. 15Алс холын хүмүүс ирж ЭЗЭНий сүмийг босгоно. Намайг та нар уруу түг түмдийн ЭЗЭН илгээснийг та нар мэдэх болно. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг нэн дуулгавартай дагавал энэ нь бүтэх болно гэв.
Одоогоор Сонгогдсон:
Зехариа 6: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.