Зехариа 5

5
Зургаа дахь үзэгдэл: Нисэж буй хуйлмал ном
1Тэгээд би дахин нүдээ өргөн харвал, үзэгтүн, нисэж буй хуйлмал ном байлаа. 2Тэр надад
—Чи юу харав? гэсэнд би хариуд нь
—Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв. 3Тэр надад
—Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу хулгай хийдэг хүн бүр таслагдана. Нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу тангараг тавьдаг хүн бүр таслагдана. 4Би үүнийг урагшлуулна гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад
—Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.
Долоо дахь үзэгдэл: Сагсан дахь эмэгтэй
5Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч гарч яван, надад
—Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр юу болохыг харагтун гэлээ. 6Би
—Энэ юу вэ? гэсэнд тэр
—Энэ нэг сагс гарч ирж байна гээд дахин
—Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм. 7Үзэгтүн, тугалган бүтээлэг өргөгдөхөд сагсан дотор нэгэн эмэгтэй сууж байв. 8Тэр
—Энэ бол гэм буруу юм гээд өнөөх эмэгтэйг доош сагсны голд чулуудаж, түүний онгорхой дээр нь таарах тугалга цутгав. 9Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд сагсыг газар тэнгэрийн хооронд өргөв. 10Надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хандан би
—Тэд сагсыг хаана аваачих вэ? гэсэнд 11тэрээр надад
—Шинарын газарт түүнд зориулан сүм барихын тулд юм. Энэ нь бэлэн болмогц тэр эм тэнд өөрийн суурин дээр заларна гэв.

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү