Илчлэл 22
22
Амийн гол
1Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь#Езк 47:1; Зех 14:8 2гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.#Эх 2:9; Езк 47:12 3Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий тэнд байж, зарц нар нь Түүнд үйлчилнэ.#Зех 14:11 4Тэд Түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. 5Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.#Иса 60:19; Дан 7:18
6Тэр надад
—Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэрэлчээ илгээв.
Төгсгөл ба ерөөлийн залбирал
7“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв.
8Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унав. 9Тэр надад
—Үзэгтүн, бүү ингэ. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв. 10Тэр надад ингэж хэлэв.
—Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна. 11Зөв бусыг үйлдэгч нь зөв бусаа үйлдсээр л байг, бузар муу нь бузар муугаараа л байг. Зөвт нь зөвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариунаараа л байг.#Дан 12:10
12Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.#Иса 40:10, 62:11; Дуу 28:4; Иер 17:10 13Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм.#Илч 1:8,17, 2:8; Иса 44:6, 48:12
14Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!#Эх 2:9, 3:22 15Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.
16Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд тэнгэрэлчээ илгээлээ. Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.#Иса 11:1,10 17Сүнс болон сүйт бүсгүй
—Ирээрэй гэнэ. Сонсогч нь
—Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.#Иса 55:1
18Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно.#Дх 4:2, 12:32 19Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.
20Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр
—Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!
21Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй#22:21 ЗБ-т Бурханы хүмүүстэй хамт байх болтугай. Амен.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.