1
Илчлэл 22:13
Ариун Библи 2013
Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм.
Харьцуулах
Илчлэл 22:13 г судлах
2
Илчлэл 22:12
Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.
Илчлэл 22:12 г судлах
3
Илчлэл 22:17
Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
Илчлэл 22:17 г судлах
4
Илчлэл 22:14
Амийн мод уруу очих эрхтэй болж, хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!
Илчлэл 22:14 г судлах
5
Илчлэл 22:7
“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэв.
Илчлэл 22:7 г судлах
6
Илчлэл 22:5
Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед хаанчилна.
Илчлэл 22:5 г судлах
7
Илчлэл 22:20-21
Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ! Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.
Илчлэл 22:20-21 г судлах
8
Илчлэл 22:18-19
Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. Хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.
Илчлэл 22:18-19 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд