Илчлэл 16

16
Бурханы уур хилэнгийн долоон аяга
1Сүмээс долоон тэнгэрэлчид
—Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.
2Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгахад араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.#Гэт 9:10
3Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд бүхэн үхэв.
4Гурав дахь нь аягатайгаа гол мөрөн болон усны ундаргууд дээр асгасанд тэдгээр нь цус боллоо.#Гэт 7:17–21; Дуу 78:44 5Усны тэнгэрэлч
—Өө, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг шүүсэн тул, байгаа, байсан Та зөвт юм. 6Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов. 7Тахилын ширээ
—Тийм ээ, Төгс хүчит Эзэн Бурхан минь, Таны шүүлт үнэн бөгөөд зөвт гэхийг би сонсов.
8Дөрөв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар төөнөхийг түүнд зөвшөөрчээ. 9Хүмүүс шатам халуунаар төөнөгдсөн ч эдгээр гамшгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй.
10Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуйлж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,#Гэт 10:21 11зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй.
12Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдлээ.#Иса 11:15 13Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг гурван бузар сүнс гарахыг би харав. 14Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр очих чөтгөрүүдийн сүнснүүд юм. 15(Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)#Мт 24:43–44; Лк 12:39–40; Илч 3:3 16Тэд хаадыг еврейгээр “Хармагедон” гэгддэг газарт цуглуулав.#2Ха 23:29; Зех 12:11
17Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс
—Ингээд дууслаа гэх чанга дуу гарав. 18Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүн дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов.#Илч 8:5, 11:13,19 19Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.#Иса 51:17 20Арал бүр зугтаж, уулс эс олдов.#Илч 6:14 21Нэг талант жинтэй асар том мөндрүүд тэнгэрээс хүмүүс дээр буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж их байлаа.#Гэт 9:23; Илч 11:19

Одоогоор Сонгогдсон:

Илчлэл 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна